Жак Эрбран

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жак Эрбран

Сүүлчийн удаа ууланд авирсан аяллын нь үеэр авсан Жак Эрбраны зураг.
Төрсөн огноо 1908 оны 2 сарын 12 (1908-02-12)
Парис, Франц
Нас барсан огноо 1931 оны 7 сарын 27 (23 насалсан)
Ла Берарде, Исер
Үндэс Flag of France.svg FRA
Салбар Математик
Төгссөн сургууль Экол Нормал Суперьеур
Эрдмийн ажлын зөвлөх Эрнест Вессьо
Алдаршсан зүйл Эрбраны теорем
Эрбран-Рибэгийн теорем
Эрбраны коэффициент

Жак Эрбран (фр. Jacques Herbrand, 1908 оны 2 сарын 12 – 1931 оны 7 сарын 27) нь Францын математикч юм. Тэрээр Парист төрж, Исер мужийн Ла Берардед ууланд авирч байгаад унаж нас баржээ. Эрбран дөнгөж 23-хан насалсан боловч "залуу үеийн хамгийн агуу математикч" гэж түүнийг Хельмут Хассе, Ричард Курант нарын проффессорууд нь үнэлдэг байв[1].

Математик логик, талбарын ангийн онолын салбарт судалгаа хийдэг байсан тэрээр рекуррент функцийн ойлголтыг анх оруулж ирсэн юм. Эрбраны теорем гэдэг нэртэй 2 янзын теорем байдаг. Нэг нь түүний докторын зэрэг горилсон бүтээлд бичигдсэн, баталгааны онолын салбар дахь теорем бол нөгөө нь Эрбран-Рибэгийн теоремын нэг хагас нь юм. Түүнчлэн математикт гомологи алгебрт хэрэглэгддэг Эйлерийн характеристикийн нэг хэлбэрийг Эрбраны коэффициент гэж нэрлэдэг.

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Chevalley, Claude (1971). “Biographical Note on Jacques Herbrand”, Logical Writings. Berlin: Springer, 21–23. ISBN 9027701768. 

Гадны холбоосууд[засварлах]