Жалелийн Хайрулла
Appearance
Жалелийн Хайрулла /1930-2018/ | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Татар |
Иргэншил | Монгол (БНМАУ → МУ) |
Мэргэжил | Мэдрэлийн мэс засалч |
Жалелийн Хайрулла (1930-2018) - Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын Эмч, мэс засалч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- МУИС-ийн анагаах ухааны ангийг 1957 онд төгсч,
- БНСЧУ-д тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
- 1957-1960 онд сургуульдаа багш, тэнхмийн эрхлэгч,
- 1961 оноос АУДС-д багш, тэнхмийн эрхлэгч,
- П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч,
- ЭМЯ-ны мэдрэлийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн зэрэг алба ажлыг хашжээ.
Цол зэрэг
[засварлах | кодоор засварлах]- Анагаахын шинжлэх ухааны дэд доктор - сэдэв:“Мөгөөрсөн хоолойн багтраа өвчнийг мэс заслаар эмчлэх арга”
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гавьяат эмч /1990-11-19. №33/, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч /2001-06-15. №138/, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ. Мөн “Алтан гадас” одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ