Жан Жак Руссо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Jean-Jacques Rousseau (painted portrait).jpg

Жан Жак Руссо (фр. Jean-Jacques Rousseau) нь Францын хувьсгал болон орчин үеийн улс төр, боловсролын үзэл санаанд ихээхэн нөлөө үзүүлсэн философич, зохиолч, хөгжмийн зохиолч юм.

Намтар[засварлах]

Тэрээр 1712 онд Швейцарийн Женев хотноо цагчны хүү болон мэндэлжээ. Эх нь түүнийг төрүүлээд 8 хоногийн дараа нас барсан байна. Руссо 7 настайгаасаа эхлэн аавынхаа хамт өгүүллэг, түүхийн номнууд унших болсон бөгөөд сэтгэл хөдлөлөөс илүү шалтгаан буюу учир ухагдахууныг эргэцүүлэн бодох болсон. 1725 онд аав нь аргагүй шалтгаанаар түүнийг орхиж явах болсон ба Руссо сүмийн номлогчийн гэрт байх болов. Үүний дараагаар төмрийн дархны гэрт шавь орсон ч 3 жилийн дараа оргон тэнүүлч амьдралаар хэсэг амьдарчээ. 1732 онд Женевийг орхин нэгэн дээдсийн эхнэрийн туслалцаатайгаар тал бүрийн мэдлэг боловсрол эзэмшин, улмаар тэр эмэгтэйн нууц амраг нь болдог. Тухайн үеэ хамгийн аз жаргалтай үе хэмээн дурссан байдаг.

Дээдсийн эхнэрээс салсны дараа 1740-1741 онд Лион хотод ирж нэгэн гүн ухаантны гэрт гэрийн багшаар ажиллав. Дараа 1742 онд Парис уруу явах ба Дидро (Францын гүн ухаантан, зохиолч) нартай нөхөрлөв. Үүний нөлөөгөөр "Нэвтэрхий толь" бүтээх ажилд оржээ. 1745 онд нэгэн буурчийн газар Терез хэмээх эмэгтэйтэй танилцан нууц амрагийн холбоотой болж 10 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон боловч бүгдийг нь асрамжийн газар өгсөн байна.

1750 онд Дижоны Академийн зохиосон уралдаанд "Боловсрол ба урлагийн дэвшилт нь Ёс суртахуунд хэрхэн нөлөөлснөөс хамаарах тухай" сэдвээр бичиж түрүүлсэн ба үүндээ урамшин эрчимтэйгээр уран бүтээлүүд туурвих болжээ. Руссо нийгмийн амьдралын олон талт асуудлаар өөрийн үзэл сургаалаа дэвшүүлж байсан бөгөөд тэрээр амьдралынхаа туршид жам ёсны төрөлх мөн чанар, хүмүүсийн хоорондох тэгш бус байдал, түүний учир шалтгаан, хамтын аз жаргалтай амьдрал, нийгмийн зөвшицөл, гэрээ түүнчлэн хүний хүмүүжлийн тухай олон бүтээл туурвижээ. Руссо нийгмийн ажлын философи, түүхэн сэтгэлгээнд үнэ цэнэтэй хүмүүнлэгийн сургааль айлдаж, тэр ч утгаараа нийгмийн ажлын мэргэжлийн онолын хөгжилд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн сэтгэгч мөн.

Гадаад холбоос[засварлах]