Жаргалантын гол (Жаргант)

Жаргалантын гол (Жаргант)
ЭхБайц уул
АдагШишгэд гол
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс(Хөвсгөл)
Урт35км
Эхийн өндөр1690м
Адгийн өндөр1543м
Урсац0.3м³/сек

Жаргалантын гол (Жаргант) Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн хойно орших Байц уулын урдах 1690м өндрөөс эх авч, Дархадын хотгороор тахирлан мушгирч 35 км урсаж Рэнчинлхүмбэ сумын төвийн урдуур гарч далайн түвшнээс дээш 1543м өндөрт Шишгэд голд цутгана.

Жаргалантын голд 6 гол, горхи цутгадаг.

Урсгалын хурд 0.3м/сек, өргөн дунджаар 22м байна.

Жаргалантын гол өвөл хөлддөггүй, гол дотор ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг.

Мөн өвлийн улиралд голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, маш үзэсгэлэнтэй болдог учраас жуулчид ихээр зорин очдог болоод байна.

Сав газрын захиргаа[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.