Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар

2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулсны дараа Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын нэрийг шинэ ерөнхий сайдад дэвшүүлснийг, УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталснаар тус улсын 29 дэх ерөнхий сайд болж, 2016 оны 7-р сард 13 яам, 16 сайдтайгаар засгийн газраа эмхлэн байгуулсан. 2017 оны 10 сард МАН-ын дотоод хагарлаас болж тус засгийн газар огцорч, удалгүй Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан.

Засгийн газрын сайдууд[засварлах | кодоор засварлах]

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд нар[1][2]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан огноо Нам
Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх 2016 оны 7 сар - 2017 оны 10 сар МАН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Жамъянгийн Мөнхбат
Батлан хамгаалахын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Сангийн сайд Баттогтохын Чойжилсүрэн
Эрчим хүчний сайд Пүрэвжавын Ганхүү
Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Жамъянсүрэнгийн Батсуурь
Зам, тээврийн сайд Дангаагийн Ганбат
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Цэдэвийн Дашдорж
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Пүрэвийн Сэргэлэн
Барилга, хот байгуулалтын сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Нямтайширын Номтойбаяр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Сандагийн Бямбацогт
Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргил
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Дуламсүрэнгийн Оюунхорол

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ". mongolia.gov.mn. 2016-07-30. Retrieved 2024-05-12.
  2. vip76. "Шөнөжин хуралдсан чуулганаар 11 сайд томилогдож үүрэгт ажлаа хүлээн авав". vip76.mn. Retrieved 2024-05-12.