Жеймс Клерк Максвелл

Жэймс Клэрк Максвэлл Англи: James Clerk Maxwell
Жэймс Клэрк Максвэлл (1831–1879)
Төрсөн огноо1831.06.13
НВУ, Шотланд, Эдинбург
Нас барсан огноо1879.11.05
НВУ, Англи, Кэмбриж
ҮндэсБритани
Угсаашотланд
Салбарфизик, математик
БайгууллагаНВУ, Абэрдин, Мэрискэл коллеж
Лондонгийн Кингз коллеж
Кэмбрижийн Их сургууль
Төгссөн сургуульНВУ, Эдинбургийн Их сургууль
Кэмбрижийн Их сургууль
Эрдмийн зөвлөхүүдВиллиам Хопкинс
Нэр хүндтэй шавиудЖорж Кристал
Алдаршсан зүйлМаксвэллийн тэнцэтгэлүүд
Максвэллийн тархалт
Максвэллийн чөтгөр
Максвэллийн дискнүүд
Максвэллийн хурдны тархалт
Максвэллийн теорем
Максвэллийн материал
Максвэллийн ерөнхийлсөн загвар
Displacement current
Нэр хүндтэй шагналуудСмитийн шагнал (1854)
Адамсын шагнал (1857)
Рамфордын медаль (1860)
Шашны байр суурьЕвангелист, анти-позитивист
Гарын үсэг

Жэймс Клэрк Максвэлл (1831 оны 6 дугаар сарын 13-нд төрж, 1879 оны 11 дүгээр сарын 5-нд нас барсан) нь Шотландын онолын физикч, математикч эрдэмтэн юм. Түүний хамгийн том ололт нь сонгодог цахилгаан соронзон орны онол бөгөөд энэ нь урьд өмнө хооронд нь холбож үзэж байгаагүй цахилгаан, соронзон, тэр байтугай оптикийн ажиглалт, туршилт, тэнцэтгэлүүдийг нэгдмэл онол болгосонд оршино.[1] Түүний багц тэгшитгэл болох Максвэллийн тэнцэтгэлүүд нь цахилгаан, соронзон, гэрэл нь бүгд нэг ижил үзэгдэл болох цахилгаан соронзон орны илрэл гэдгийг үзүүлсэн. Энэ мөчөөс хойш эдгээр салбарын бүх сонгодог хууль буюу тэнцэтгэл нь Максвэллийн тэнцэтгэлүүдийн хялбаршуулсан тохиолдлууд болжээ. Максвэллийн цахилгаан соронзны салбарт хийсэн бүтээлийг Исаак Ньютоны эхний аугаа нэгдлийн дараа хийсэн "физикийн хоёрдахь аугаа нэгдэл"[2] гэж үздэг.

Тэрээр 1861 онд гэрэл, өнгө судалсаны дараа анхны өнгөт гэрэл зураг хийж байжээ.

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. "Electromagnetism, Maxwell's Equations, and Microwaves". IEEE Virtual Museum. 2008. Retrieved 2008-06-02.
  2. Nahin, P.J., Spectrum, IEEE, Volume 29, Issue 3, March 1992 Page(s):45–

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]