Жон Леннон

Жон Леннон
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖон Винстон Леннон
Төрсөн1940 оны 10 сарын 9 (1940-10-09)
Нас барсанDecember 8, 1980(1980-12-08) (40 насалсан)
Хөгжмийн урсгалРок, поп
ЗэмсэгДуучин, гитарчин
Идэвхтэй1957 – 1975, 1980
СтудиParlophone, Capitol, Apple, EMI, Geffen, Polydor
Хамтардаг уран бүтээлчидБитлз

Жон Уинстон Леннон (Англи: John Winston Lennon, 1940 оны 10 сарын 9 - 1980 оны 12 сарын 8) нь Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч болон дэлхийн энхтайвныг дэмжигч байсан бөгөөд Битлз хамтлийн гишүүн болон үүсгэн байгуулагчдын нэг болсноор дэлхий даяар нэр алдарт хүрч чадсан юм.

Леннон багаасаа хөгжим сонирхож байсан бөгөөд 1956 онд "The Quarrymen" хамтлаг байгуулж улмаар 1960 онд энэ хамтлаг "The Beatles" болж хувирсан байна.

Хамтлагийн гишүүн Пол Маккартнитай нийлж дуу бичиж байсан нь 20-р зууны шилдэг ая, дуу бичих хамтрагчид болгоход хүргэсэн ба түүгээр зогсохгүй, рок-н-роллын түүхэнд дэх хамгийн нэр алдартай дуунуудыг бичжээ.

Леннон зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй ном, кино, дэлхийн энхтайван гээд олон салбарт өөрийнхөө нэрийг бичиж үлдээжээ. 1970 онд алдарт Битлз хамтлаг тарсны тараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, бие даасан уран бүтээл хийж явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрчээ. Хэсэг хугацааны дараа Леннон дахин уран бүтээл туурвихаар Дабл Фантази цомог гаргасан ч цомог худалдаанд гарснаас хойш нэг сарын дараа буюу 1980 оны 12-р сарын 8-нд "Битлз" хамтлагийн бишрэн шүтэгч Марк Дэвид Чэпмэн гэгчид буудуулан нас баржээ. Тэгсэн хэдий ч Дабл фантази цомог 1981 онд хөгжмийн дээд шагнал болох Грэммигээс оны шилдэг цомгийн шагналыг авч чадсан юм.

1966 оны 11 дүгээр сарын 9-нд Жон Ленон нэгэн урлагийн галлерейг үзснээр сүүлийн гэргий Иоко Онотой танилцсан байна.

Жон, Йоко Оно нар 1975 оны 10-р сарын 9-нд Шон Оно Леннон (англи. Sean Taro Ono Lennon, япон нэр: Оно Таро (япон. 小野 太郎 Оно Таро:) гэж хүүтэй болсон.