Жон Милтон

Жон Милтон (John Milton, 1608 оны 12 сарын 91674 оны 11 сарын 8) нь Английн их яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн юм. Алдагдсан диваажин найраглалаараа алдартай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Нотариатчийн гэр бүлд төрж, шашны сургуульд суралцжээ. Түүний эцгийг Жон (1562-1647), эхийг нь Сара (1572-1637) гэдэг байсан. 1632 онд Кембрижийн их сургуулийг төгсгөж, урлаг судлалын магистр болсон байна. Англи, латин хэлээр шүлэг зохиож, латинаар гүн ухааны чиглэлийн өгүүллүүд бичиж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр Хортон хэмээх бяцхан эдлэн газарт хэдэн жил амьдрахдаа Баясгалант иргэн, Бодлогоширсон нэгэн зэрэг олон шүлэг, Комус хэмээх шүлэглэсэн жүжгээ бичжээ.

1639 онд Милтон Италид түр хугацаагаар очиж суув. Удалгүй тэрбээр нэгэнт ганхаж эхэлсэн хаант засаглалын эсрэг тэмцэхээр эх орноо зорив. 1640-1650 онуудад английн хөрөнгөтний хувьсгалын үеийн гарамгай нийтлэлч хэмээн олноо алдаршжээ. 1644 онд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан Ареопагатик, 1649 онд Английн I Карл хааныг гэмт хэрэгтэн хэмээн шүүн буруутгасан Иконы тэмцэгч зэрэг бүтээл туурвижээ. Английн ард түмнийг хамгаалах нь (1650-1654) хоёр хочлол зохиолоороо феодалын харгислалыг эсэргүүцсэн байна.

Хаант засаглал тогтсон Шинэтгэлийн жилүүдэд Милтон гэсгээл цээрлэл хүлээх болсон тул шорон, хууль цаазаас зугтаж ганцаарчлан амьдрах болов. Ядуу зүдүүгээс гадна, сохрохын аюул нүүрлэсэн хэдий ч тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд уран бүтээлийн олз омог арвинтай байв. Алдагдсан диваажин (1667), Буцаж ирсэн диваажин (1671) хэмээх Библийн сэдвийг ашиглан бичсэн алдарт найраглалууд туурвисан нь амьдралын амин чухал асуудлуудыг тусгажээ. Эхний найраглалдаа муу зүгийн хар хүчин Сатаны дүрийг бурханы номлолыг үл сахин эсэргүүцэгч хүмүүсийн дүртэй холбосон бол удаах найраглалдаа Библийн дүрүүдийг ашиглан Шинэтгэлийн талынхныг эсэргүүцсэн хандлагаа илэрхийлжээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Шүлэг
  • Paradise Lost
  • Paradise Regained
  • Lycidas
  • L’Allegto
  • II Penseroso
  • On Shakespeare (энэ нь түүний анхны шүлэг байсан)
Ном
  • Paradise Lost
  • Aeropagitica
  • The works of John Milton
  • The complete poems
  • The Tenure of Kings and Magistrates
  • The political works of John Milton
  • De Doctrina Christiana
  • Eikonoklastes
  • The portable Milton
  • Sansone agonista

Тэр шүлэг бичихээсээ илүүтэйгээр ном их бичдэг байсан. Эдгээрээс гадна маш олон ном зохиолуудыг олонд түгээсэн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жон Милтон – Викимедиа дуу дүрсний сан