Жордано Бруно

Жордано Бруно
Төрсөн огноо1548
Нола, Неаполийн ойролцоо
Нас барсан огноо1600 оны хоёрдугаар сарын 17
Рим, Папский муж(одоогийн Итали улс)
Алдаршсан зүйлГүн ухаан, Космологи,
НөлөөлөлАверроэс, Никола Коперник,
Никола Кусанус, Генрих Корнелиус, Марсилио Фичино,
Раймонд Лулл, Жованни Пико делла Мирандола, Жиулио Камилло
Юу нөлөөлсөнНикола Антонио Стиглиола, Готфрид Вильгельм Лейбниц,
Бенедикт Спиноза, Жеймс Жойс, Умберто Эко,
Артур Шопенгауэр, Жиоржио Агамбен, Ханс Блюменберг
Шашны байр суурьКатолик

Жордано Бруно (1548 - 1600 оны хоёрдугаар сарын 17) буюу Флиппо Бруно нь Доминик шашны бүлгийн лам, гүн ухаантан, математикч, одон оронч хүн байсан ба орчлон ертөнцийн хязгааргүйн онолыг үндэслэгч болон байгалийг шүтэх үзлийг түгээн дэлгэрүүлэгч гэдгээр нь илүү сайн мэдэх билээ.

Сүмд шавилж байхдаа одон оронч Коперникийн космологийн онол дахь нарны загварыг идэвхитэй судлаж байв.

Бруно "Тэнгэр огторгуй хязгааргүй агаад түг буман од эрхэстэй, тэд нь нарны адил асар хол зайд оршиж, дэлхий тэр однуудын нэг адил бөгөөд нарны аймгийн нэгэн гариг юм. Од болгонд амьдрал байж болох. Мөн нар болон однууд нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэх агаад мэдэгдээгүй шинэ шинэ гаригууд нээгдэхийг үгүйсгэх аргагүй" хэмээн эртний Ромын математикч Николай Кузанскийн онол дээр үндэслэн ""Орчлон ертөнцийн төгсгөлгүйн тухай"" онолоо гаргаж асар том нээлтийн эхлэлийг тавьсан ажээ. Брунод одон орны судлахад Араб Персийн одон орон судлал, эртний Грекийн гүн ухааны Неоплатонизм үзэл ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг талаар хожмоо Английн түүхч Фрэнсис Йейтс /1899-1981/ өгүүлсэн байдаг байна. Бруно мөн математик болон геометрийн ухааныг судалж, геометрийн хэлийг ч бий болгосон гавъяатай юм.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Флиппо Бруно Неаполийн ойролцоох Нола тосгонд Жованни Бруно, Фраулизза Саволино нарын гэр бүлд 1548 онд мэндэлжээ. Эцэг нь цэрэг хүн байв. Неапольд боловсрол эзэмшсэн хүү Аугустийн сүмд харьяалалтай болж гэрээр багшилдаг болов. 17 настайдаа Доминикчуудын шашныг дагахаар болж Неаполь дахь сүмд шавилах болж нэрээ Жордано нэрээр солижээ. 1572 онд 24 настайдаа санваартан болж байсан байна. Тэрээр 1576-1583 оны хооронд олон газруудаар явж орчлон ертөнцтэй танилцаж явангаа 35 настайдаа Английн Лондон, Оксфорд хотуудад гүн ухааны чиглэлээр эрдмийн зэргийн ажил эрхэлж цол хамгаалсан байжээ. Бруногийн шинжлэх ухааны таамаглал, онол, үзэл баримтлал зэрэг нь ихэс дээдэс болон тэдний эрдэмтэд ихэд дургүйцэн 1600 оны хоёрдугаар сарын 17-нд төрийн эсрэг ухуулга явуулж, шашны үзлээр ард олны санаа сэтгэлийг өөрийн бодол санааны зүйлээ тулгаж, үл мэдэгдэх утгагүй онолууд тавьсан гэх зэрэг эрүү үүсгэн, ард иргэдийн нүдэн дээр цаазлан хороосон бөгөөд эцсийн амьсгалаа хураахаас өмнө 'Та бүхний гарт байгаа миний бие тамлан зовоогдож оюун санаа минь диваажинд очих агшин хүртэл доромжлогдсоор байх юм байна хэмээн хэлжээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]