Жулиус Ньерере

Мвалиму
Жулиус Ньерере
ТанзаниТанзани Танзанийн анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1964 оны 4 сарын 26 – 1985 оны 11 сарын 5
Ерөнхий СайдАлбан тушаал байгаагүй (1962–1972)
Рашиди Кавава (1972–1977)
Эдвард Сокойне (1977–1980)
Клеопа Мсуя (1980–1983)
Эдвард Сокойне (1983–1984)
Салим Ахмед Салим (1984–1985)
Vice PresidentАбелд Каруме (1964–1972)
Абуд Жумбе (1972–1984)
Али Хассан Мвиньи (1984–1985)
ДараахАли Хассан Мвиньи
 Танганьикагийн анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1962 оны 12 сарын 9 – 1964 оны 4 сарын 25
Ерөнхий СайдРашиди Кавава
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлбан тушаал үгүй болсон
 Танганьикагийн анхны ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1961 оны 5 сарын 1 – 1962 оны 1 сарын 22
MonarchII Элизабет
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахРашиди Кавава
Танганьикагийн анхны амбан сайд
Албан тушаал хашсан
1960 оны 9 сарын 2 – 1961 оны 5 сарын 1
MonarchII Элизабет
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлбан тушаал үгүй болсон
Хувийн мэдээлэл
Төрсөн1922 оны 4 сарын 13 (1922-04-13)
Танганьика, Бутиама
Нас барсан14 October 1999(1999-10-14) (77 насалсан)
Нэгдсэн Вант Улс, Лондон
Resting placeТанзани, Бутиама
Үндэсний харьяалалТанзани
Улс төрийн намЧама Ча Мапиндузи
Эхнэр, НөхөрМариа Ньерере
Хүүхэд
7
  • Эндрью
  • Анна
  • Магиж
  • Жон
  • Маконгоро
  • Мадарака
  • Рөүзмари
Алма матерМакерере Их Сургууль
Эдинбургийн Их Сургууль
Professionбагш, улс төрч
Вэб сайтhttp://www.juliusnyerere.info

Жулиус Камбараге Ньерере (Julius Kambarage Nyerere, 1922 оны 4 сарын 13 – 1999 оны 10 сарын 14) нь Танзанийн улс төрч, тус улсын анхны ерөнхийлөгчөөр 1961 онд Танганьика нэрээр байгуулагдсанаас нь хойш 1985 онд улс төрийг орхих хүртлээ ажилласан хүн юм.

Занакигийн захирагч Ньерере Буритогийн[1] хүү болж төрсөн түүнийг улс төрд орохын өмнөх мэргэжлээр нь свахилигаар "багш" гэсэн утгатай Мвалиму хэмээн авгайлдаг байв.[2] Түүнийг мөн Баба ва Тайфа (Үндэсний эцэг) гэх нь бий.[3] Ньерере Кампала дахь Макерере Их Сургууль болон Эдинбургийн Их Сургуульд суралцаж, дээд боловсрол олжээ. Тэрээр Танганьикадаа буцаж ирээд багшаар ажиллаж байгаад 1954 онд Танганьикагийн Африкийн Үндэсний Эвлэлийг үүсгэн байгуулалцжээ.

1961 онд шинэ тулгар Танганьика улсын анхны ерөнхий сайдаар сонгогдсон Ньерере 1962 онд бүгд найрамдах засаглалтай болоход анхны ерөнхийлөгчийн албан тушаалд суужээ. 1964 онд Танганьика Занзибартай нэгдэж, Танзани гэгдэх болсон юм. 1965 онд ганц намын оролцсон сонгуулиар Ньерере засгийн бүх эрхийг олж авчээ. Ньерере засаглалын эхний жилүүддээ нэг намын системийг бий болгож, үйлдвэрчний эвлэл болон сөрөг хүчнийхнийг "урьдчилан сэргийлэх баривчилгаа"-гаар дарж авдаг байв.

Ньерере өөрийн бодлогын тулгуур болсон, Ужамаа гэгдэх нийгэм журамт үзлээ тусгасан Арушагийн тунхаглал гээчийг гаргаж, энэ замаараа улс орноо удирдсан нь эцэстээ эдийн засгийн уналт, зохион байгуулалттай болсон авлига, эд барааны хомсдлыг Танзанид авчирчээ. 1970-д оны эхээр Ньерере хөдөө аж ахуйг хамтралжуулах тушаал гарган, эсэргүүцсэн тосгоныг шатааж байсан түүхтэй. Уг аяны үр дүнд Танзани улс өлсгөлөнгийн далайд нэрвэгдэж, гадаадын хүнсний тусламжаас хараат орон болон хувирсан юм.

Хоёр арваны турш засгийн эрхийг барьсан тэрээр 1985 онд өөрийн сонгосон залгамжлагчдаа суудлаа шилжүүлэн, албан тушаалаа орхижээ. Ньерере Танзанийг дэлхийн хамгийн ядуу, хоцрогдсон, гадаадын тусламжаас хамааралтай орнуудын нэг болгон үлдээсэн[4] хэдий ч эрүүл мэнд, боловсролын салбарт тодорхой амжилт олж чадсан юм.[5] Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон Ньерере Чама Ча Мапиндузи намын дарга хэвээрээ үлдсэн. Тэрээр 1999 онд цус багадалтын улмаас Лондон хотноо нас нөгчжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The Crisis, National Association for the Advancement of Colored People, p. 35, 1996 {{citation}}: Missing or empty |title= (help)
  2. Blumberg, Arnold (1995). Great Leaders, Great Tyrants?: Contemporary Views of World Rulers who Made History. Greenwood Publishing Group. pp. 221–222. ISBN 0-313-28751-1.
  3. Hopkins, Raymond F. (1971). Political Roles In A New State: Tanzania's First Decade. Yale University Press. p. 204. ISBN 0-300-01410-4.
  4. Skinner, Annabel (2005). Tanzania & Zanzibar. New Holland Publishers. p. 19. ISBN 1-86011-216-1.
  5. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2012-10-30. Retrieved 2013-01-02.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)