Свахили хэл

Свахили хэл
Kiswahili
ТархалтБурунди, Комор (Комор хэл гэнэ), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кени, Майотт (ихэвчлэн Комор хэл гэнэ), Мозамбик, Оман, Руанда, Сомали (Кибажуни болон Чимвини гэнэ), Танзани, Уганда[1]
Төрөлх хэлтний тоо5 сая
Хэлний ангилал
Бичиг үсэгЛатин, Араб
Албан ёсны хэрэглээ
Улс Африкийн Холбоо
 Кени
 Танзани
 Уганда
 Комор (Коморос хэл гэнэ)
Тохируулагч байгууллагаБараза ла Кисвахили ла Тайфа (Танзани)
Томьёолбор
ISO 639-1sw
ISO 639-2swa
ISO 639-3swa – Свахили хэл бүхлээрээ
Дотор нь ялгасан нь:
swc – Конгын Свахили
swh – Эргийн Свахили
  Уугуул иргэдийн ярилцдаг хэл нь Свахили буюу Комор байдаг, далайн эргийн нутаг,
  албан ёсны буюу үндэсний хэл,
  арилжааны хэл.

Свахили хэл буюу Кисвахили[2] (Kiswahili) нь Банту хэлний нэг төрөл бөгөөд Мозамбикийн сувгийн эргийн дагуу, хойд Кениэс хойд Мозамбик хүртэл, мөн Коморын арлуудад оршин суугч янз бүрийн угсаатны ярилцдаг хэл юм.[3] Түүнчлэн Сомалийн угсаатны цөөнх уг хэлээр ярилцана. 5 сая хүний л төрөлх хэл[4] боловч зүүн Африкийн ихэнх нутагт уг хэлээр нэвтрэлцэх боломжтой бөгөөд ярилцагчдын тоо 60 саяд хүрнэ.[5] Свахили хэл нь дараах 5 улсын үндэсний буюу албан ёсны хэл болдог: Танзани, Кени, Уганда, Комор, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс.

1200 гаруй жилийн турш Араб хэлтнүүд зүүн өмнөд Африкийн эрэг хавьд нутаглагчидтай харилцаатай байж ирсэн тул свахили хэлэнд араб хэлнээс зээлдсэн үг олон бий. Мөн сүүлийн таван зууны туршид перс, герман, португал, англи, франц үгнүүд тодорхой хэмжээгээр орж иржээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Свахили хэлээр ярилцагч угсаатнуудын жагсаалт улс орноор
    Thomas J. Hinnebusch, 1992, "Swahili", International Encyclopedia of Linguistics, Oxford, pp. 99–106
    David Dalby, 1999/2000, The Linguasphere Register of the World's Languages and Speech Communities, Linguasphere Press, Volume Two, pg. 733–735
    Benji Wald, 1994, "Sub-Saharan Africa", Atlas of the World's Languages, Routledge, pp. 289–346, maps 80, 81, 85
  2. Oxford English Dictionary
  3. Prins 1961
  4. Peek, Philip M. (2004). African folklore: an encyclopedia. Taylor & Francis. p. 699. ISBN 0-415-93933-X. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  5. Irele 2010