Занги

Занги (монгол: ᠵ‍ᠠ‍ᠩ‍ᢉᠢ᠋; манж:ᠵᠠᠩᡤᡳᠨ, галиг: zhanggin; хятад: 章京, пиньинь: Zhāng jīng) нь манжийн Чин гүрний цэргийн албан тушаалтны түшмэлийн цол мөн. Нэрний үүсэл гарлыг хятадын жанжин (將軍) үгнээс гаралтай гэж үздэг. Чин гүрний үед занги буюу жангин нар нь хэд хэдэн төрөл бүхий албан тушаалтаны орон тоотой байсан. Эдгээр албан тушаалыг Чин гүрний эхэн үед олон хятад түшмэд дагаар орж байсан тул манж нэрийг нь монгол, хятад хэл рүү орчуулах эсвэл хятадын хуучин албан тушаалтай дүйцүүлэн хэрэглэж эхэлсэн. 19-р зууны сүүл үед манж нар хятад соёлд дасч, хятаджиж эхэлснээр жангин гэх нэр нь ёс төдий үлдэж өдөр тутамд хятад нэрийг нь хэрэглэх болсон. Харин ар монголд занги хэмээх үг нь хэвээр хэрэглэсээр 1921 он хүрчээ.

  1. Их занги (манж хэл: ᠠᠮᠪᠠ
    ᠵᠠᠩᡤᡳᠨ
    , amba janggin; хятадаар: 总兵, Zǒng bīng): манж 8 хошууны цэргийг захирах албан тушаалтан. Энх амгалан хааны үед жанжин цолтой нэгтгэсэн.
  2. Мэйрэний занги[1] (манж хэл: ᠮᡝᡳᡵᡝᠨ ‍ᡳ
    ᠵᠠᠩᡤᡳᠨ
    , meiren i janggin; хятадаар: 副都统, Fù dū tǒng): албан тушаалын үүрэг нь дэд жанжин
  3. Залангийн занги (манж хэл: ᠵᠠᠯᠠᠨ ᡳ
    ᠵᠠᠩᡤᡳᠨ
    , jalan i janggin; хятадаар: 參領, Cān lǐng): таван сумын зангийг захирах албан тушаалтан, ойролцоогоор 1500 цэрэг захирна
  4. Сумын занги (манж хэл: ᠨᡳᡵᡠ ᡳ
    ᠵᠠᠩᡤᡳᠨ
    , niru i janggin; хятадаар: 佐領, Zuǒ lǐng): сумын цэргийг захирагч
  5. Тугийн занги[2] (tu i janggin)
  6. Гавшгай цэргийн занги[3] (gabsigiyan i janggin; 前鉡參領)
  7. Хиагийн жасааны занги[4] (Hiya i idu i janggin; 侍卫班领)
  8. Харуул занги

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 《御製五體清文鑑》 巻 4, pp.5b
  2. 《御製五體清文鑑》 巻 4, pp.5b
  3. 《御製五體清文鑑》 巻 4, pp.23
  4. 《御製五體清文鑑》 巻 4, pp.16