Индра Кибер Сургууль

Индра кибер институт
Байршил
Map
Улаанбаатар хот, Чингэлтэй, 4-р хороо
Солбицол47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278Солбицол: 47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулагдсан2019
Үүсгэн байгуулагчЖ.Шижир
ЗахиралД.Бямбасамбуу
Анги3
Сурагчдын тоо100 орчим
ХэлМонгол хэл, Англи хэл
Вэб сайтindracyber.com

Индра кибер институт нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг, мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломын хөтөлбөртэй сургууль юм. Энэ нь Амжилт групп компанийн салбар сургуулийн нэг бөгөөд 2019 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Индра кибер институт нь анх Энэтхэг улсын Бангалор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай Монгол улсын Том-Амжилт ХХК 2017-2018 оны хооронд хийсэн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2018 онд Энэтхэгийн их сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тухайн жилдээ програм хангамж, график дизайны мэргэжлээр Энэтхэгийн Бангалор их сургуулийн баклаврын түвшний сургалтыг монгол залууст таниулан үйл ажиллагаа явуулж байжээ.

2019 оноос богино хугацаанд бага төлбөрөөр суралцах хүсэлтэй оюутан залуусын хэрэгцээ шаардлагаар Энэтхэгийн их сургууль нь 1 жилийн хугацаанд суралцаж тус сургуулийн мэргэжлийн дипломтой төгсөх мэргэжлийн сургалтын чиглэлд шилжсэн ба 2023 оноос программ хангамж, график дизайн, дижитал маркетер мэргэжлүүдээр ОУ-ын сертификатын шалгуур хангасан хөтөлбөртэйгөөр Индра кибер сургууль нэрээр шинэчлэгдэн ажиллаж байна.

Одоо[засварлах | кодоор засварлах]

Программист, график дизайнер, дижитал маркетер мэргэжлүүдээр 110 суралцагч, 15 багш, ажилчинтайгаар 2023-2024 хичээлийн жилд үйл ажиллагаа явагдаж байна.

Үйл ажиллагааны чиглэл[засварлах | кодоор засварлах]

График дизайнер, программист, дижитал маркетер мэргэжлүүдээр жилийн богино хугацааны мэргэжлийн сургалт явуулаж онол болон практикт суурилсан, ОУ-ын жишиг хөтөлбөрөөр оюутнуудыг сургаж, шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэх.

Суралцах орчин[засварлах | кодоор засварлах]

Нийт 200 суралцагч хичээллэх сургалтын байр, Монгол дахь хамгийн том рендер фарм, амралтын өрөө, мини фитнес бүхий өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон сургалтын орчинтой ба 2024 онд спортын заал барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.

Сургалтын хөтөлбөрүүд[засварлах | кодоор засварлах]

GAP Хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

9 сарын, долоо хоногт 5 өдөр бүтэн цагийн сургалт юм.

  • Full Stack веб хөгжүүлэлт, график дизайн, дижитал маркетингийн чиглэлээр гүнзгий мэдлэг, ур чадвар олгох зорилготой
  • 12-25 насны залууст зориулсан
  • Харвард, Google, Facebook зэрэг дэлхийд танигдсан байгууллагуудын сертификат авах боломжтой

LITE Хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

6 сарын, долоо хоногт 3 өдөр хагас цагийн сургалт

  • Дижитал маркетинг, веб дизайн, хөгжүүлэлтийн суурь ур чадвар эзэмшүүлэх
  • Ажил, хувийн амьдралтай хүмүүст зориулсан, уян хатан хуваарьтай
  • Facebook, Google, Coursera-ийн гэрчилгээ авах боломжтой

Нэмэлт хөтөлбөр, дугуйлан[засварлах | кодоор засварлах]

  • Англи хэлний IELTS hunter клуб
  • Themeforest Freelancer team
  • Ширээний теннис, сагсан бөмбөг, шатар, e-sport (PlayStation), гар бөмбөгийн дугуйлан

Хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Индра кибер сургууль нь гадаад, дотоодын боловсролын ба бизнесийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаатай. Үүнд:

  • 2017 он Энэтхэгийн Бангалор их сургууль, SRM сургууль хөтөлбөр хэрэгжүүлэгч
  • 2022 он Amjilt LMS, ERP систем хөгжүүлэлтийн хамтын ажиллагаа
  • 2023 он Австралийн дижитал маркетинг институт хөтөлбөр хэрэгжүүлэгч
  • 2023 он Meta программист болон сошиал медиа маркетерын жишиг хөтөлбөр