И Ён-пю

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
И Ён-пюгийн 2011 оны зураг

И Ён-пю (солонгосоор 이영표, дуудлага нь [ий ёнъ-пю(иу)], үсэг ялгалтаар бас И Ён-пюу, И Ён-пиу гэж бичнэ, англи латин үсгээр хэвшсэн нь Lee Young-Pyo, оросоор Ли Ён Пхё) — 1977 онд төрсөн зүүн жигүүрийг хамгаалах үүрэгтэй Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин. И Ён-пю улсынхаа шигшээ багт 1999-2011 оны хооронд 127 удаа (түүхэнд 3-р байр) тоглож, эсрэг багийн хаалганд 5 бөмбөг оруулж байв. 2011 оноос Канадын Ванкувер Уайткэпс багт тоглож буй И Ён-пю урьд нь Нидерландын Эйндховен, Английн Тоттенхэм, Германы Боруссиа зэрэг багт тоглож байжээ.