Каллимакус

Түүний ажиллаж байсан Александрын номын сан

Каллимакус буюу Каллимах (гре. Καλλίμαχος) нь Ливийн Кирене дахь эртний Грекийн колонийн алдартай гэр бүлээс гаралтай Грек хүн бөгөөд МЭӨ 305/310/?-МЭӨ240 оны хооронд амьдарч байсан яруу найрагч, шүүмжлэгч, эрдэмтэн юм. Тэрээр Египетийн Грек фараон Птолемей II болон Птолемей III-ын ивээлээр байгуулагдсан Александрын номын санд ажиллаж байсан. Тэрээр уг номын санг удирдаж байгаагүй бөгөөд номын сангийн бүх номын товъёог гаргах ажил хийдэг байжээ. Тэрээр “Хүснэгтүүд” /Pinakes/ хэмээх Александрын номын сангийн номуудыг он дарааллаар нь байрлуулж, тайлбарласан 120 боть ном туурвисан нь эртний Грекийн утга зохиолын түүхийн үнэлж баршгүй судлагдахуун болсон юм. Мөн 800 гаруй ном бүтээл туурвисан хэмээн үздэг. Тэрээр мөн Эллиний шүүмж яруу найргийн сургуулийг үндэслэгчдийн нэг юм.

Алдарт Родосын Аполлонус түүний шавь байсан бөгөөд хожим нь түүний өрсөлдөгч болсон байна. Каллимакус эртний Грекийн соёл, яруу найрагт нөлөөлөөд зогсохгүй Ромын утга зохиолд хүндтэй байр суурь эзэлдэг.

Гадаад холбоосууд[засварлах | кодоор засварлах]