Кимон

Кимон (Англи хэл:Cimon) (МЭӨ 510 онд төрж, МЭӨ 451 онд Кипрт нас барсан.) Афины төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. Тэрээр Милтиадийн хүү юм. Хуучинсаг үзэлт тэрээр Спартыг дэмжиж, Периклийг эсэргүүцэж байв. Персүүдийг Саламисийн тулалдаанд ялсны ачаар, МЭӨ 461 он хүртэл жил бүр Стратегусаар сонгогдож байжээ. Делиан холбооны захирагч тэрээр Персүүдээс Газар дундын тэнгисийн дорнод нутгийг цэвэрлэж, Афины эзэнт гүрний үндсийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулжээ. МЭӨ 461 онд Перикл Македон, Спарттай хамтран түүнийг буруутган, 10 жилийн цөллөгт явуулжээ. Тэрээр Персүүдийн эсрэг тэнгисийн аялал удирдаж байхдаа нас баржээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]