Комодо үндэсний хүрээлэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Комодо үндэсний хүрээлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Komodo-dragon-1.jpg
Комодо арлын луу
Улс Flag of Indonesia.svg Индонез
Төрөл Байгалийн
Шалгуур vii, ix
Дугаар 609
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1991  (15-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Комодо үндэсний хүрээлэн (англ. Komodo National Park) нь Индонезийн баруун Нуса Тенггара, зүүн Нуса Тенггара мужуудын хооронд, бага Сунда арлын ойролцоо орших Комодо, Ринка болон Падар гэх мэт томоохон арлуудыг агуулсан нийт 1817 км² (603 км² хуурай газар бүхий) нутаг дэвсгэр юм. 1980 онд Комодо арлын лууг хамгаалахын тулд энэхүү үндэсний хүрээлэнг байгуулжээ. Хожим нь биологийн бусад төрөл зүйлийг хамгаалах, усны амьдралын хэв маягийг алдагдуулахгүйн тулд улам өргөжүүлсэн байна. Уг хүрээлэнгийн арлууд нь галт уулын гаралтай байдаг. Уг хүрээлэнгийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 400 орчим хүн амьдарч байна. Усанд шумбагчид Комодод ирэх маш дуртай байдаг бөгөөд энд халиман аварга загас, далайн наран загас, цахилгаан загас, одой далайн морь, салбадай гуурсан загас, хөх хүзүүт наймаалж, хөвөн биетнүүд, нялцгай биетнүүд болон шүр элбэг.

Гадаад холбоосууд[засварлах]

Галерей[засварлах]