ЛГБТ

LGBT (Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендер) өөрөөр LGBT (ЛГБТ)гэдэг нь эмэгтэй ижил хүйстэн хүмүүс (лесби, Lesbian), эрэгтэй ижил хүйстэн хүмүүс (гей, Gay), эр эм хүйсийн аль алинд нь татагддаг хүмүүс (бисексуал, Bisexuality), трансжендер буюу хүйсийн баримжааг илэрхийлсэн ( Transgender) утга бүхий үгнүүдийн эхний үсгийг аван холбосон хэллэг юм. Сүүлийн үед Интерсекс буюу хар ярианд түгээмэл тархсан "манин" хүмүүсийг илэрхийлсэн үгийн эхний "И" үсгийг нэмэн ЛГБТИ хэмээн нэрлэх болсон. Бэлгийн цөөнх хэмээн нэрлэгдэх нь олон боловч ЛГБТ нь илүү тохиромжтой хэллэг гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоогоор энэхүү хэллэгийг Америк болон Европын олон орнууд болоод Азийн орнуудад ч өргөнөөр ашиглаж байна.

Монгол улсын хувьд сүүлийн 1-2 жилийн хугацаанд энэхүү үгийг хэрэглэдэг болоод байгаа. Гэхдээ сонин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх ижил хүйстэнээ сонирхдог хүмүүсийг заадаг ерөнхий хэллэг болох (гомосексуал, Homosexuality) гэдэг үгнээс гаралтай орос үг болох гомо гэдэг үгийг гей хүмүүс дээр ихээр хэрэглэдэг. Энэ нь нийгэмд эдгээр бэлгийн цөөнх хүмүүсийг гадуурхах, доромжлох хэллэг болон сүүлийн 10-аад жил энгийн өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болсон. Гомо гэдэг Грек утга нь ижил гэсэн утгатай

LGBT-ын түүх[засварлах | кодоор засварлах]

Солонгын туг (Рейнбоу флаг) ЛГБТ хүмүүсийн билэг тэмдэг

1960-д оны үед "Секс хувьсгал" (Sexual revolution) гарах хүртэл, "эсрэг хүйстэнээ сонирхогч (гетеросекс)=жирийн (стрейт) гэгдэх хүмүүс"-ийн коммунитид хэрэглэх үгнээс өөр дээр дурдсан хэсэг бүлэг хүмүүсийг зааж хэрэглэх үг байгаагүй. Дэлхийн 2-р дайнаас өмнө бол "3 дахь хүйс (Third gender)" гэсэн үгийг ашиглаж байсан ч дайны дараа энэхүү үгийг ашиглахаа больсон. Тийм учраас өөрсдийгөө хэн болохыг заах нэрлэх үг зайлшгүй хэрэгцээтэй болж ирсэн. (Хэт давамгайлах байдал=хетеронорматив, Heteronormativity тэй харьцуулах болсон)

Анх ашиглаж эхэлсэн Гомосекс (Homosexuality) хэмээх үг нь өргөн утгатайгаас гадна хэтэрхий гадуурхах утгыг ч бас агуулж байсан учраас "гей" хэмээх үгээр сольсон. Бас лесби хүмүүс ч лесби гэх үгийг хэрэглэн өөрсдийгөө тодорхойлох болсоноор гей, лесби хэмээх үгнүүд илүү өргөн нийтлэг хэрэглэгдэх болсон. 1969 онд болсон Стонеуоллийн үймээн (Stonewall Rebellion)-ий дараагаас нэгэн үе гей, лесби, бисекс болон трансжендер хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааны ялгаанаас болж үл ойлголцол үүссэн билээ. 90-ээд он хүртэл эдгээр 4-н бэлгийн чиг баримжааг нийгэмд ижил зүйл мэтээр ойлгож хүлээн авч байсан. Харин 90-ээд оны сүүлээс өөр хоорондоо ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ.

Өдгөө энэхүү ЛГБТ хэмээх үгийг Америк болоод Европын орнууд ялангуяа англи хэлийг эх хэл болгон хэрэглэдэг улс орнуудад өргөнөөр хэрэглэж байна.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: LGBT – Викимедиа зураг, бичлэг, дууны сан