Лабордын хамелеон
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Лабордын хамелеон | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
|
200px
Эмзэг (IUCN2.3) |
||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||
| Furcifer labordi (Грандидье, 1872) |
||||||||||||||||
Лабордын хамелеон (Furcifer labordi) нь Мадагаскарт л байдаг хамелеоны нэг зүйл юм. Фурцифер төрлийн бусад хамелеонуудтай (F. antimena, F. lateralis) ижил, жил тойронгийн л настай. Дунджаар дөнгөж 4, 5 сар л насалдаг тус хамелеон нь хамгийн богино настай дөрвөн хөлт сээр нуруутан юм.[1],[2] Байгальд байхдаа тэдний өндөг 11-р сард, эхний бороонуудын үед хагардаг. Маш хурдан өсч томрон, 1-р сар гэхэд нас бие гүйцэн үржилд ордог. 2-р сарын сүүлч, 3-р сарын эхээр эмэгчингүүд нь өндгүүдээ гаргаад, удалгүй бүгд үхэж, намар хүртэл нэг ч Лабордын хамелеон байхгүй болдог.
Тэжээвэр нөхцөлд F. labordi-гийн өндөг 26°C-ийн инкубаторт 4 сар болсны дараа хагарч, төрсөн зулзагууд 3 сарын дараа гэхэд нас бие гүйцдэг байна
Эшлэл [засварлах]
- ↑ A unique life history among tetrapods: An annual chameleon living mostly as an egg
- ↑ Natural history: Nasty, brutish and short
- Kristopher B. Karsten; Laza N. Andriamandimbiarisoa, Stanley F. Fox, and Christopher J. Raxworthy (2008-07-01). "A unique life history among tetrapods: An annual chameleon living mostly as an egg". Proceedings of the National Academy of Sciences 105 (26): 8980–8984. DOI:10.1073/pnas.0802468105. Retrieved on 2008-07-01.