Лабрадор нугас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лабрадор нугас
Лабрадор нугасны чихмэлүүд
Лабрадор нугасны чихмэлүүд
Ховордолтын зэрэглэл
200px
Устсан  (1878 оны орчим) (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Camptorhynchus
Бонапарт, 1838
Зүйл: C. labradorius
Латин нэр
Camptorhynchus labradorius
Гмелин, 1789

Лабрадор нугас (Camptorhynchus labradorius) нь ахуунатай төстэй, содон хар алаг өнгө бүхий далайн нугас бөгөөд 1500-аад оноос хойш Хойд Америкт устсан анхны шувуу юм. Лабрадор нугас хамгийн сүүлд 1878 оны 12 сарын 12-нд Нью-Йорк муж улсын Эльмирад үзэгджээ. Харин хамгийн сүүлд 1875 онд Лонг-Айлэндэд агнасан ажээ. Уг нугас Лабрадорт үрждэг байсан гэж яригддаг ч үүр нь олдож байгаагүй бөгөөд Нова Скотиагаас Чесапик булан хүртэл нутгаар өвөлждөг байжээ.

Эрэгчин, эмэгчин хоёр. Жон Жеррард Койлемансын бүтээл
Эрэгчингийн нисэх хөдөлгөөнийг харуулсан зураг
Жон Жэймс Аудубоны зурсан зураг

Устсан нь[засварлах]

Лабрадор нугас чухам юунаас болж устсан нь хараахан тодорхой биш. Хүмүүс хүнсэнд хэрэглэх зорилгоор агнадаг байсан ч амт муутай, хурдан мууддаг гэгддэг байсан тул хямдхан байжээ. Гэхдээ түүнийг агнах нь ховор байж. Харин өндгийг нь ихээр олборлосон байж магадгүй. Нөгөө талаар өвлийн цагт тэдний хоолондоо хэрэглэдэг байсан хясаанууд АНУ-ын зүүн эргээр аж үйлдвэр хөгжсөний улмаас ховордсон нь нөлөөлсөн байж болох талтай. Учир нь Атлантын далайн баруун эргээр амьдардаг далайн нугаснууд хясаагаар хооллодог байсан ч Лабрадор нугас л түүнээс маш их хамааралтай байжээ (Bangs in Phillips, 1926).

Эшлэл[засварлах]

  • BirdLife International (2004). Camptorhynchus labradorius. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 10 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is listed as extinct
  • Cokinos, Christopher (2000): Hope is the Thing with Feathers. New York: Putnam, pp. 281-304. ISBN 1-58542-006-9
  • Ducher, William (1894): The Labrador Duck - another specimen, with additional data respecting extant specimens. Auk 11: 4-12. PDF fulltext
  • Forbush, Edward Howe (1912): A History of the Game Birds, Wild-Fowl and Shore Birds of Massachusetts and Adjacent States. Boston: Massachusetts State Board of Agriculture, pp. 411-416.
  • Fuller, Errol (2001): Extinct Birds, Comstock Publishing, ISBN 0-8014-3954-X, pp. 85-87.
  • Livezey, Bradley C. (1995): Phylogeny and Evolutionary Ecology of Modern Seaducks (Anatidae: Mergini). Condor 97: 233-255. PDF fulltext
  • Phillips, John C. (1922-1926): A Natural History of Ducks. Boston: Houghton-Mifflin, volume 4, pp. 57-63.
  • Madge, Steve & Burn, Hilary (1988): Waterfowl. An identification guide to the ducks, geese and swans of the world. Boston: Houghton Mifflin, pp. 265-266. ISBN 0-395-46727-6

Гадны холбоосууд[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Лабрадор нугас