Лев Ландау

Лев Ландау
Төрсөн огноо1908 оны 1 сарын 22 (1908-01-22)
Оросын Хаант Улс, Азербайжан, Баку
Нас барсан огнооApril 1, 1968(1968-04-01) (60 насалсан)
Зөвлөлт Холбоот Улс, Москва
Оршин суугаа улсЗөвлөлт Холбоот Улс
ИргэншилЗөвлөлт Холбоот Улс
СалбарОнолын физик
БайгууллагаБакугийн Улсын Их Сургууль
Харкивийн Их Сургууль
Харкивийн Политехникийн Хүрээлэн
Физикийн Асуудлуудын Хүрээлэн
Москвагийн Улсын Их Сургууль
Төгссөн сургуульЛенинградын Улсын Их Сургууль
Ленинградын Физик-Техникийн Хүрээлэн
Эрдэмтэн шавь нарАлексей Алексеевич Абрикосов
Исаак Маркович Халатников
Бусад нэр хүндтэй шавьЕвгений Лифшиц
Алдаршсан зүйлХэт урсагч
хэт дамжуулагч
Онолын физикийн курс
Нэр хүндтэй шагналуудСталины шагнал (1946)
Физикийн салбар дахь Нобелийн шагнал (1962)

Лев Давидович Ландау (Орос: Ле́в Дави́дович Ланда́у; 1908 оны 1 сарын 22 [Хуучин тооллоор 1 сарын 9] – 1968 оны 4 сарын 1) нь Еврей гаралтай Зөвлөлтийн алдарт физикч бөгөөд онолын физикийн олон салбарт суурь болох хувь нэмэр оруулсан хүн билээ. Түүний хамтын нээлт болох квант механик дахь нягтын матрицын арга, диамагнетикийн квант механикийн онол, хэт урсагчийн онол, хоёрдугаар зэргийн цазын шилжилтийн онол, хэт дамжуулагчийн Гинцбург-Ландаугийн онол, Фермигийн шингэний онол, плазмын физик дэх Ландаугийн бөхөлтийн тайлбар, квант электродинамик дахь Ландаугийн туйл, нейтриногийн хос бүрэлдэхүүнт онол зэргийг дурьдаж болно. Тэрээр 2.17 K (−270.98 °C)-с доош температурт шингэн гели II-ын шинж чанарын үндэс болсон хэт урсагчийн математик онолыг хөгжүүлснийхээ төлөө 1962 онд физикийн салбар дахь Нобелийн шагналыг хүртжээ.

Дэлгэрүүлж унших[засварлах | кодоор засварлах]

  • О'Коннор, Жон Ж.; Робертсон, Эдмунд Ф., "Лев Ландау", МакТутор математикийн түүхийн архив, Сент-Эндрьюсын Их Сургууль.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]