Лорд Волдэморт
Лорд Волдэморт нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт Харри Поттэр зохиолийн гол эсрэг дүр бөгөөд хар шидэнд гарамгай шидтэн юм. Волдеморт нь Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (1997) номонд анх гарч байв. Волдеморт Харри Поттэр ба Азкабаны хоригдол номноос бусад бүх номонд гардаг бөгөөд одоогоор гараад буй Харри Поттэр кинонуудын хувьд мөн адил байна.
Номнуудад Лорд Волдеморт нь, зөгнөлийн урьдчилж хэлсний дагуу, түүнийг дийлэх хүч чадалтай Харри Поттэрийн гол дайсны дүрийг бүтээдэг. Тэрбээр ид шидийн ертөнцийг эзэгнэхийг хүсдэг бөгөөд шидтэнүүд түүнээс айдгаасаа болж түүний нэрийг хэлэхээс цээрлэн, зөвхөн "Хэцүү Нэрт" (You Know Who, He-Who-Must-Not-Be-Named - шууд орчуулбал: Нэрлэж болохгүй хүн) хэмээн нэрлэдэг ажээ. Түүний дагалдагчид нь хүртэл түүнийг "Харанхуй Ноён" хэмээн нэрлэдэг. Түүний жинхэнэ нэр нь Том Марволо Риддл бөгөөд, Хогуартсыг үндэслэсэн дөрвөн шидтэний нэг Салазар Слитериний сүүлчийн удам нь юм.
Кинонуудад Лорд Волдемортын дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээж байсан боловч голчлон Ральф Фийнэсийг, Лорд Волдемортын дүрийг бүтээснээр нь хүмүүс мэддэг. 2006 оны BigBadRead санал асуулгаар английн хүүхдүүд Лорд Вольдемортыг шилдэг эсрэг дүрийн баатраар тодруулжээ.
Лорд Волдеморт Харри Поттэрийн сүүлийн анги дээр Хогвартсын захирал Альбус Дамблдорын дийлдэшгүй савааг эзэмддэг. Гахдээ яг ямар учмртайг нь мэдэлгүй зүгээр л хүчтэй саваа гэдэг утгаар нь л авсан. Үүний талаар Дамблдор Харрид тайлбарлйахдаа:
"Волдеморт өөрөөсөө бусдыг үл ойшоогч байсан. Тийм ч учраас тэр зүгээр нэг хүүхдийн үлгэр, гэрийн үйлчлэгч нарт дийлдэшгүй хүч байдгийг мэддэггүй байсан. Бас тэр хиргүй тунгалаг сүнс, хайр гэдэг ямар хүчтэй гэдгийг огт анзаараагүй өөртөө хэт байрдсан" гэж дүгнэдэг.
Ахин сануулахад Волдеморт өөрийн сүнсийг хүчирхэг шидийн тоо болох 7 хэсэгт хуваан үхэшгүй болдог. Сүнсээ хуваахын тулд аллага хийдэг байсан. 7 дахь крестражийг хийхээр очихдоо санамсаргүй Харри Поттэрийн биед сүнсээ шингээдгийг Харри Поттэрийн үнэнч фенүүд санаж байгаа биз ээ.
== Мөн үзэх ==