Луи Пастер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Луи Пастер

Луи Пастер (фр. Louis Pasteur 1822 оны 12 дугаар сарын 27-нд төрж, 1895 оны 9 дүгээр сарын 28-нд нас барсан) Францын Дол хотод төрсөн Францын химич, микробиологич. Тэрээр өвчин үүсгэх учир шалтгаан, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гайхамшигтай нээлт хийснээрээ хамгийн их алдаршсан. Тухайлбал тэр төрөхийн халуунаас болдог эхийн эндэгдлийг бууруулж, галзуу өвчний эсрэг анхны вакцин бий болгожээ. Түүний туршлагын ажлууд өвчнийг нян үүсгэдэг гэх онолыг баталсан. Луи Пастер мөн сүү, дарснаас өвчилдөг явдлыг зогсоох арга (ариутгах пастеризацийн арга) сэдсэнээрээ олон нийтэд хамгийн их алдаршсан. Тэрээр микробиологийн салбарыг үндэслэгч гурван эрдэмтний нэг гэж тооцогддог. Нөгөө хоёр нь Фэрдинанд Кон, Робэрт Кох хоёр юм. Пастер мөн химийн шинжлэх ухааны салбарт олон нээлт хийснээс хамгийн алдартай нь зарим талстын асимметрийн молекул үндэслэлийг гаргаж ирсэн явдал юм. Түүний цогцос Парис дахь Пастерийн хүрээлэнгийн доор тусгай бунханд байрладаг.[1]

Эшлэл[засварлах]

  1. VM/SAC, Veterinary medicine & small ... - Google Books. Books.google.com (2007-12-29). 2009-10-07-д хандсан.

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Луи Пастер»

The complete work of Pasteur, BNF (Bibliothèque nationale de France)