МТК Будапешт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
МТК Будапешт
Бүтэн нэр Мажар Тестгякорлок Көре
Будапешт Хөлбөмбөгийн Клуб
Байгуулагдсан 1888
Цэнгэлдэх хүрээлэн Хидегкути Нандор цэнгэлдэх хүрээлэн,
Будапешт

(Багтаамж: 12,700)
Дарга Домоняй Ласло
Менежер Гарами Иозеф
Лиг Сопрони Лига
2009–10 6
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

МТК Будапешт Хөлбөмбөгийн Клуб буюу товчоор МТК нь Унгарын Будапешт хотын хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь Унгарын Лигийн дээд зиндаанд харьяалагддаг. Багийн өнгө нь цэнхэр, цагаан. Унгарын хөлбөмбөгт хамгийн өндөр амжилт үзүүлсэн багуудын нэг болох МТК баг нь Унгарын Лигт 23 удаа түрүүлж, Унгарын цомыг 12 удаа хүртжээ. Мөн 2 удаа Унгарын супер цомын эзэн болсон түүхтэй. 1955 онд Вөрөс Лобого СЕ гэсэн нэртэй байхдаа тэд Унгарын багуудаас анх удаа Европын цомд тоглож байсан бол 1964 онд Европын цомтой багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгаран Португалын Спортинг багтай ширүүн өрсөлдөж, нэмэлт тоглолтын үр дүнд хожигдон аман хүзүүдэж байв. Тус баг 2001 онд Кароли Сандорын нэрэмжит хөлбөмбөгийн академийг байгуулсан бөгөөд Ливерпүүл багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.