Майкл Портер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Майкл Портер(Michael E. Porter, 1947 - )нь Америкийн эдийн засагч, бизнесийн удирдлагын эрдэмтэн хүн юм. Одоогоор Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-уудийн нэг Бишоп Уильям Лоренс Их Сургуульд багшилж байна.

Намтар[засварлах]

Тэрээр Мичиган мужид төрсөн ч, түүний аав дээгүүр цолтой цэргийн хүн байсан тул дэлхийн олон оронтой танилцаж өсчээ. 1969 ондПринстон Их Сургуулийн сансарын хөлгийн техникийн тэнхмийг дүүргэсэн. Спортын хувьд ч бас идэвхтэй нэгэн байжээ. Ахлах сургуульд байхдаа америк хөлбөмбөг, бэйсболоор мужийнхаа шигшээ багт шалгарч, оюутан болоод ч тэр Гольфийн Америкийн шигшээ багт тоглож байжээ. 1971 онд Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-ийн зэрэг авч、1973 онд сургуулийнхаа эдийн засгийн ухааны доктор цолыг бас хамгаалж чаджээ. Улмаар тэрээр 1982 онд сургуулийнхаа түүхэн дэх хамгийн залуу профессор нь болов.

Тэрээр Америкаас гадна олон улсын засгийн газар, компаниудад стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан бодит туршлагатай. Мөн 5-н хүчний шинжилгээ, Валью Чэйн зэрэг өрсөлдөөний онолуудыг үндэслэснээрээ маш алдартай ажээ.

Түүний бүтээлүүдээс Өрсөлдөөний онол нь стратегийн онолын библь болон оюутнуудын дунд тухайлан MBA курсынхны таалагдсан номны жагсаалтыг тэргүүлдэг байна.

Бүтээлүүд[засварлах]

  • Porter, M. (1979) "How competitive forces shape strategy", Harvard business Review, March/April 1979.
  • Porter, M. (1980) Competitive Strategy, Free Press, New York, 1980.
  • Porter, M. (1987) "From Competitive Advantage to Corporate Strategy", Harvard Business Review, May/June 1987, pp 43-59.
  • Porter, M. (1996) "What is Strategy", Harvard Business Review, Nov/Dec 1996.
  • Porter, M. (2001) "Strategy and the Internet", Harvard Business Review, March 2001.