Маркус Агриппа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Агриппагийн цээж баримал, Пушкины музей

Агриппа, Маркус Виспаниус нь (Англи хэл:Agrippa, Marcus Vipsanius) (МЭӨ 63 ? онд төрж, МЭӨ 12 оны гуравдугаар сард Кампанид нас барсан.) Аугустын хүчирхэг туслагч юм. Тэрээр Юлий Цезарийг хорлогдсны (МЭӨ 44 он) дараа Октавианд (хожмын Аугуст) МЭӨ 36 онд Секстус Помпейг, МЭӨ 31 онд Актиумын тулалдаанд Марк Антониг ялж, эрх мэдлийг авахад нь тусалжээ. Агриппа бослого дарах, колони байгуулах, эзэнт гүрний засаг захиргааны нэгжүүдийг хянах зэрэг ажилд явж, Ромын олон нийтийн ажил, барилга байгууламж барих үйл ажиллагааг зохион байгуулдаг байв. МЭӨ 23 онд Аугуст түүнийг угсаа залгамжлагчаа хэмээн үзэх болж, охин Жулиатайгаа гэрлүүлжээ. Түүний удирдах болон цэргийн ур чадвар нь эзэнт гүрний зүүн хэсгийг шууд удирдаж, МЭӨ 15 онд Иудейн Херодтой холбоотон болж чадснаар харагддаг. Агриппагийн ном зохиолууд (өнөө үед үлдээгүй) нь Страбо, Хөгшин Плини нар нөлөөлсөн гэдэг. Түүний охин Их Агриппина нь Германик Цезарийн эхнэр, Калигула, Бага Агриппина нарын эх, Нерогийн эмэг эх нь болсон юм.