Маркус Ханеманн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Маркус Ханеманн
MarcusHahnemann USMNT 20060511.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Маркус Стефан Ханеманн
Төрсөн огноо 1972 оны 6 сарын 15
Төрсөн газар Сиэтл, Америкийн Нэгдсэн Улс
Биеийн өндөр 1.92 м
Тоглодог байрлал Хаалгач
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Вулверхэмптон Уондерерс
Дугаар 1
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1994-1997
1997-1999
1999-2002
2001
2001-2002
2002-2009
2009-
АмерикСиэтл Саундерс
АмерикКолорадо Рэпидз
АнглиФулхэм
АнглиРочдейл(зээллэгээр)
АнглиРединг(зээллэгээр)
АнглиРединг
АнглиВулверхэмптон Уондерерс
65(0)
66(0)
2(0)
5(0)
6(0)
276(0)
25(0)
Үндэсний шигшээ
1994- Америкийн Нэгдсэн Улс
8(0)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 5 сарын 31

Маркус Стефан Ханеманн (англ. Marcus Stephan Hahnemann, 1972 оны зургаадугаар сарын 15-нд төрсөн) нь Америкийн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Вулверхэмптон Уондерерс багт хаалгачийн байрлалд тоглодог.

Гараа[засварлах]

Клуб[засварлах]

Ханеманн Сиэтл Пасифик Их сургуулийн хөлбөмбөгийн баг тоглож эхэлсэн ба багийнхныхаа хамтаар 1993 онд Хөлбөмбөгийн Үндэсний АШТ тэмцээний хоёрдугаар дивизэд түрүүлэх үед ирээдүйтэй сайн хаалгач болохоо харуулжээ.

Сиэтл Саундерс[засварлах]

Коллежийн хөлбөмбөгийн багаас мэргэжлийн түвшинд шилжихдээ A лигийн «Сиэтл Саундерс» багаас гараагаа 1994 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлэн[1] эхнийхээ улирал гоол алдалтын дундаж 57 гэсэн үзүүлэлттэйгээр лигийн шилдэг хаалгач болсон байна. 1995, 1996 онуудад Саундерсийн нэрийн өмнөөс тоглон лигийн түрүүг авч байв. 1996 оны туршид 119 цохилтыг хаасны 11-д нь гоолын бөмбөгийг тасалсан гэсэн үзүүлэлттэйгээр тогложээ.

Колорадо Рэпидз[засварлах]

1997 онд MLS буюу Америкийн хөлбөмбөгийн тэргүүн лигийн «Колорадо Рэпидз» багтай гэрээ байгуулан хоёр улирал тоглосон байна. Энэ хооронд багийн бүхий л тоглолтуудад гараанд гарч тоглосон бөгөөд нэг улиралд хамгийн олон тоглолтонд оролцон 2520 минутыг талбай дээр өнгөрүүлэн Оны шилдэг хамгаалагчаар нэрлэгдэж Америкийн хөлбөмбөгийн түүхэн амжилтын эзэн болж байв.

Фулхэм[засварлах]

1999 оны зургаадугаар сард Фулхэм багийг Английн нэгдүгээр дивизэд байх үед 80,000 фунтээр очиж байв. Өмнөх хаалгачийн алдааг залруулахын тулд хүч сэлбэн орсон ч Ханеманн дөрвөн удаа л гараанд гарсан бөгөөд тухайн улиралд Эдвин ван дер Сар ирсэнтэй холбоотой юм. 2000-01 оны улиралд Премьер лигт Фулхэм дэвшсэн түүхтэй. Энэ хооронд Фулхэмийн удирдлагууд Ханеманнийг Рочдейл болон Рединг багуудад зээллэгээр тоглуулсан байна.

Рединг[засварлах]

2002 оны зун Рединг багт шилжиж ирэн эхнийхээ улирал бүхий л гараанд гарч тоглов. 2002-2009 оны хооронд 276 тоглолтонд оролцохдоо багийнхныхаа хамтаар Премьер лигээс цөөнгүй удаа унаж, буцаж гарсан ч гэсэн сайн хаалгач гэдгээ батлан харуулсаар[2] байсан тэрээр 2009 оны зургаадугаар сарын 17-нд Вулверхэмптон Уондерерс багт ирж[3], дасгалжуулагч Мик Маккартигийн итгэлт хүнээр тодроод байгаа билээ.[4][5]

Шигшээ баг[засварлах]

Маркус Ханеманн Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гараа нь 1994 оны арваннэгдүгээр сарын 19-нд Тринидад ба Тобаго улсын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолт байв. Гэсэн хэдий ч 1-0 харьцаагаар Америкийн шигшээ хожигдсон түүхтэй. Түүнээс хойш 16 жилийн туршид гараанд Касей Келлер, Тим Ховард нарын нөөц хүчээр гаралгүй байсаар 2010 оны ДАШТ-ий үеэр дасгалжуулагч Боб Брэдли бүхий тоглолтонд гаргажээ. Ханеманн шигшээ багтаа 8 тоглолтонд оролцжээ.

Үзүүлэлтүүд[засварлах]

Баг Лиг Цом Лигийн цом Тив Бүгд
Улирал Баг Лиг Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Америк Лиг Lamar Hunt U.S. Open Cup Лигийн цом Хойд Америк Бүгд
1994 Сиэтл Саундерс A лиг 14 0 14 0
1995 24 0 24 0
1996 27 0 27 0
1997 Колорадо Рэпидз Major League Soccer 25 0 5 0 25 0
1998 28 0 2 0 28 0
1999 13 0 13 0
Англи Лиг АХХ-ны цом Лигийн цом Европ Бүгд
2000–01 Фулхэм Нэгдүгээр дивиз 2 0 2 0 4 0
2001–02 Рочдейл Гуравдугаар дивиз 5 0 5 0
2001–02 Рединг Хоёрдугаар дивиз 6 0 6 0
2002–03 Нэгдүгээр дивиз 41 0 2 0 1 0 44 0
2003–04 36 0 2 0 4 0 42 0
2004–05 Лигийн АШТ 46 0 3 0 2 0 51 0
2005–06 45 0 2 0 47 0
2006–07 Премьер лиг 38 0 38 0
2007–08 38 0 38 0
2008–09 Лигийн АШТ 34 0 1 0 33 0
2009–10 Вулверхэмптон Уондерерс Премьер лиг 23 0 0 0 2 0 25 0
Бүгд Америк 131 0 131 0
Англи 296 0 7 0 14 0 324 0
Нийт 427 0 7 0 14 0 455 0

Намтарчилсан ном[засварлах]

Шагналууд[засварлах]

Америк[засварлах]

  • CONCACAF Gold Cup Түрүү (1): 2005

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Маркус Ханеманн»