Маршалл Уоррен Ниренберг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Маршалл Уоррен Ниренберг

Маршалл Уоррен Ниренберг
Төрсөн огноо 1927 оны 4 сарын 10
Нас барсан огноо 2010 оны 1 сарын 15 (82 насалсан)
Үндэс Америкийн Нэгдсэн Улс
Төгссөн сургууль Флоридагийн их сургууль
Мичиганы их сургууль
Алдаршсан зүйл Генийн код
Нэр хүндтэй шагналууд Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал - 1968
Франклины медаль - 1968

Маршалл Уоррен Ниренберг (англ. Marshall Warren Nirenberg, 1927 оны 4 сарын 10 – 2010 оны 1 сарын 15[1]) нь Америкийн Нэгдсэн Улсын биохимич, генетикч юм. Тэрээр "генийн кодыг тайлж", уургийн нийлэгжилтийг хэрхэн зохицуулдгийг тодорхойлсныхоо төлөө 1968 онд Хар Гобинд Хорана, Роберт В. Холли нартай физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хуваан хүртжээ. Мөн онд Хар Гобинд Хоранатай хамтдаа Колумбиа их сургуулиас Луиза Гросс Хорвицын шагналыг хүртсэн юм.

Эшлэл[засварлах]

  • Voet, Donald and Judith G. Voet. 1995. Biochemistry 2nd ed. John Wilely & Sons, New York.
  • U.S. National Library of Medicine. "Profiles in Science: The Marshall W. Nirenberg Papers." [1]

Ном зүй[засварлах]