Jump to content

Маяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Маяа эзэнт гүрэн-с чиглүүлэгдэв)
Майягийн Сонгодог эрин, сонгодог эрингийн дараах үеийн томоохон төвүүд. Улаан нь Майячуудын нутаг дэвсгэр, хар нь бусад Мезоамерикийн иргэшлүүдийн нутаг дэвсгэр

Маяа бол Мезоамерикт (Төв Мексикээс Гондурас Никарагуа хүртэлх түүх соёлын өлгий нутаг) НТӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан түүх, урлаг соёл, уран барилга, тооны ухаан, одон орон цэцэглэж асан эртний соёл иргэншил билээ.

Майячууд нь НТӨ 2 дахь мянган жилийн өмнөөс тэмдэглэгдэж ирсэн бөгөөд хөгжил цэцэглэлийнх нь оргил үе МЭ 600-900 оны хооронд байв. Мезоамерикийн голлох үндстнүүдийн нэг байсан Майячууд нь эртний Египетүүдтэй адил сэтгэл хөдөлгөм хөшөө дурсгал, ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж, газар тариаланд суурилсан эдийн засагт тулгуурлан оршиж байв. Тэдний барилга байгууламжийн архитектур гайхалтай хөгжсөн байсан бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг хүртэл агуулдаг байв. Үүний илэрлийг өнөө үед Майяпан, Чичен Ица, Паленкаас харж болно.

Тэд мөн дүрс үсэгтэй байсан ба хараахан бүрэн тайлж уншаагүй байна. Европчууд тэдний бичиг үсгийг тэрс үзэлд тооцон маш их хэмжээгээр устгасан тул өнөөдөр Майячуудын бичиг үсгийн соёлыг илэрхийлэх маш цөөхөн ном олдоод байна. Майячууд математик, одон орон судлалд маш өндөр түвшинд хүрсэн ба од гарагсын хөдөлгөөнийн талаар сайн мэддэг, урьдчилан таамаглаж чаддаг байв. Тэдний тооцоолон бий болгосон цаг тооны бичиг болон чухал тэмдэглэлт өдрүүдийн тэмдэглэл нь үүнийг илэрхийлж байдаг. Майячууд жижиг тосгодод амьдардаг байсан чухал баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын төвүүддээ цугладаг байв. Сурвалжит дайчид болон лам, тахилчид энэ нийгмийн дээд ангийг бүрдүүлж, улс орныг удирддаг байв.

МЭӨ 2600 онд Юкатан хавьд суурьшсан ч бүтэн 2000 гаруй жилийн дараа буюу НТ 250 онд алдар цуугаа дуурсган хүчирхэгжиж эхэлсэн гэдэг. Майячууд одоогийн Мексик, Гуатемала, Гондурас, Эл Сальвадор, Умард Белизчүүдийн өвөг дээдэс ажээ.

"Майягийн соёлын нэг гол төв Паленкийн туурь

Майячуудын өвөг дээдэс 20000 гаруй жилийн тэртээ Берингийн хоолойгоор Америк тивд хөл тавьсан гэдэг. Тэд бол нүүдэлчин анчид байлаа. Архейн үе буюу МЭӨ 5000 оноос МЭ 1500 оны хооронд Юкатан хавьд суурьшин тогтож асан хүчирхэг майя улсын үндэс суурийг тавьжээ.

10-р зууны зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтанд орж эхэлсэн бөгөөд энэ нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс шалтгаалсан байж магадгүй юм. Олон тооны ёслолын төвүүд хаягдаж эхэлсэн бөгөөд төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эдрэн сүйдэж, халуун орны ойд эзлэгджээ. Майягийн хамгийн сүүлийн төв нь 17-р зууны үед Испаничуудад эзлэгдэн мөхжээ. Гэхдээ Майячуудын удам угсаа болох 2 сая гаруй хүн өнөөдөр Юкатаны хойг дээр амьдарч байна.

Майягийн түүхийг үндсэн 4 хэсэгт хувааж үздэг:

  1. МЭ 300-900 Сонгодог Эрин буюу Алтан Үе
  2. МЭ 900-1500 Сонгодог Эриний дараах үе буюу цэцэглэлт болон сүйрэл
  3. МЭ 1500 Колумбийн Эрин буюу Эзлэн түрэмгийлэл хийгээд бослого
  4. Орчин үеийн майя

Тэдний барилга архитектурын ур ухаан гайхамшигтай байлаа. Огт өөр тивд амьдрах авч Египетчүүдээс, Грек, Ромчуудаас дутахгүй хосгүй гайхалтай уран барилгууд, пирамидуудыг метал ашиглалгүйгээр барьж үлдээсэн байна. Барисан барилгаа ч гайхалтайгаар чимэглэн элдвийн баримал, хээ дүрсийг сийлдэг байсан нь тэдний засал чимэглэлийн ур ухаан хэр өндөр байсныг илтгэнэ. Мөн тэд бичиг үсэг, одон орон астрономын ухаанд гаргууд суралцсан агаад календарь буюу хуанли ашигладаг байсан гэдэг.

Мөн халуун бүсийн ойг цэвэрлэн том том тариалангийн талбайнуудыг бий болгож талбайн доогуур услах байгууламж барисан нь гайхалтай. Маяачуудын дунд гар урлал хөгжиж ирсэн ажээ. Ялангуяа шавар ваарыг тэд үнэхээр гаргууд хийдэг байсан ба үүнийгээ тэд хөрш зэргэлдээ Ольмек зэрэг улсуудад худалддаг байсан байна.

Майя хэл нь Киче (K'iche'), Какчикел (Kaqchickel), Кекчи (Q'eqchi'), болон Мам (Mam) зэрэг хэлнүүдэд хуваагдах агаад одоогоор 300'000 гаруй хүн эдгээр хэлээр ярьдаг гэнэ. Эдгээр хүний 2/3 нь цэвэр майячууд ажээ. Мөн одоогийн зарим газрын индианчууд Испани хэлээр ярилцдаг гэнэ. Харин эдгээр үндсэн хэлнээс салбарлан гарсан 21 хэл бий гэж тогтоосон байх агаад 6 сая хүн ярилцах аж.

Шивээс хийснээр тэд бурхан тэнгэртэйгээ холбоо тогтоож, тэднээс онцгой нэгэн хүч чадлыг авах болно гэж итгэдэг байлаа. 1519 онд ирсэн Эрнан Кортес тэргүүтэй Испаничууд тэдний сүрдмээр хөшөө барималуудаас илүүтэйгээр тэдний элдвийн хээ дүрс болсон арьс, биеийг харан цочирдсон гэдэг. Учир нь тэд урьд өмнө хэзээ ч шивээсний тухай сонсч, түүнийг харж байгаагүй байв. маяачуудаар шивээс хийлгэсэн цорын ганц Испани хүн бол Гонзало Гуэррэро хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

ХҮМҮҮСЭЭР ТАХИЛ ӨРГӨХ

Маячуудын хувьд Бурхандаа хүмүүсээр тахил өргөх нь хэвийн үзэгдэл байв. Хоёрдахь амьдрал байдаг гэдэгт итгэдэг Маячууд Бурхадыг болон өвөг дээдсээ "баярлуулан" мөн ургац их хурааж, амьдралыг нь ивээхийг мөргөж хүнээр тахил өргөдөг байжээ. Тун удалгүй хот өргөжхийн хирээр сүм дуган, барилга байгууламж ч томорч улам их ажлын хүч, хэрэгцээ шаардагдахын зэрэгцээ тэнд дайн дэгдэх болж давхар хүн амын тоо багассанаар нэг ёсондоо мөхөл рүүгээ дөхсөн ажээ. 950 он хүртэл Маячуудын үлдэгдэл дундад Америкын бүсэд оршин тогтносоор ирсэн байдаг.

МАЯЧУУДЫН ХОТ

Эртний Маячуудын түүхэн дэх хамгийн том хотоор Эл Мирадор тодорсон байдаг. МЭӨ 150 онд 80 000 оршин суугчтайгаар байгуулагдаж байжээ. Харамсалтай нь МЭӨ 150-иад оны үеэс орхигдож эхэлсэн. Үүний дараа хамгийн том хотоор Цахилгаант тэнгэр (ингэж л орчуулагдах юм бн хэхэ) удирдагчийнТикал хот сонгогдов. 450-иад оны хавьцаа энэ хотод 100 000 хүн амьдарч байсан гэдэг. Ер нь ихэнхи маячуудын хотууд маш үзэсгэлэнтэй байсан юм. Өнөөгийн Фэнг шютэй адил Маяачууд ч бас зүгээр хаа хамаагүй байшин сав барьчихдаггүй байсан бололтой. Нарийн судалж нар сарны мандалт, өмнө хойд зүгийг бодолцож шинэ байгууламж, сүм хийд барьдаг байж. Шашин болоод сүмүүд, пирамидууд нь 2000 жилийн тэртээх эртний Египтийг санагдуулам.

Майячууд Хорьтын тооллын систем ашиглаж байжээ. Мөн тэгийн тоог тэмдэглэж байв. Тоонууд нь ихэвчлэн цэг болон зурааснаас бүтэх агаад доороосоо дээш бичигдэнэ. маяa худалдаачид наймаа хийхдээ Какаоны үр ашиглан тоо боддог байв.

Тэд халуун бүсийг ой хөвчийг тайран цэвэрлэж, оронд нь томоос том тариалангийн талбайнуудыг байгуулсан байх агаад доогуур нь хоорондоо холбогдсон суваг бүхий бүхэл бүтэн услах байгуулажийг барьсан нь гайхалтай. МЭӨ 2500 оноос л эхлэн тэд наранцэцэгийн үр, арвай буудай , хөвөн тарьж эхэлсэн гэдэг.

Өөр өөрийн гэсэн нарийн арчилгаа шаарддаг халуун чинжүү, хулуу, мөн төрөл бүрийн шошнуудыг тариалдаг байснаас үзвэл тэд үнэхээрийн гаргууд тариаланчид байжээ.

Мөн майя тариаланчид гадил, какао зэрэг жимс болон зөгийн балыг хураан боловсруулдаг байж. Тэгээд тэр бүхнээсээ тансаг ундаануудыг гарган авдаг байжээ. Эдгээр нь согтууруулах үйлчлэл тун өндөр байсан тул эзэн хаан хориг тавьж байсан гэдэг. Мөн какаонаас шоколад гаргаж авч байв. Мөн ан агнуур хийдэг байсан ч тэд мах идэх нь цөөн байлаа.

Маяачуудын дунд нийгмийн давхраажилт байлаа. Гар урчууд, тариаланчид, барилгачид, улс төрийн зүтгэлтнүүд тэргүүн байрыг эзэлдэг байв.

Хувцаслалтын хувьд тэд ихэвчлэн доогуураа арьс, даавуугаар хийсэн хувцас өмсдөг байсан ба заримдаа өнгийн будгаар будаж, хээгээр чимсэн цамц өмсдөг байв. Эмэгтэйчүүдийн хувьд бүс бүхий цамц өмсдөг байсан ба эр эм гэлтгүй цөм адилхан гутал өмсдөг байна. Гэрлэлтийн хувьд тэд заавал харъяат удирдагчаасаа зөвшөөрөл авсан байх ёстой агаад яг л орчин үеийн хурим шиг номлогчийн өмнө зогсоод тангараг өргөдөг байна. Харин ижил хүйстнүүдийг маш хатуу хориглодог байсан.

Цэрэг армийн хувьд үнэхээр төгс, тэд төрөл бүрийн илд, жад, нум сумаар өвч зэвсэглэсэн байх агаад бөмбөр нүдэх, шүгэлдэх зэрэг нууц дохионуудыг бие биедээ өгөхөөс гадна бүр олзлон авсан дайсны цэргүүдээсээ торгуулийн суманг хүртэл бүрдүүлдэг байсан байна.

Маяачуудын нийгэм хотод амьдрах баячуул, санваартан, удирдагчид, албан газрын ажилтангууд болон тэдний зарц боолууд, мөн хөдөө тосгон дахь хот руу шашны баяр ёслолын үеэр болон арилжаа худалдааны үеэр хальтхан орж ирдэг байсан жирийн иргэд, тариачдаас бүрддэг байв. Маячуудын цагаан толгой 800 хиэроглиф үсгээс бүрдэх ба тэд дээд математикийг ихээхэн сонирходог улс байв. Мөн үүний зэрэгцээ одон орон судлалыг шимтэн судалж он тоолол, хуанли зохиоцгоодог байжээ. Антикын Грек шиг Маячуудын хотууд ч бас бие даасан хот-улсууд байлаа. Байсхийгээд л үүсэх хотуудын үл ойлголцол, мудалцаан ихэвчлэн олз омог мөн олзны хүмүүсээс болдог байсан нь сонирхолтой. МЭ 230 онд Илопанго галт уул дэлбэрч өмнөд Мексикийн нутаг үнсэнд дарагдах тэр мөчөөс Маячуудын "сонгодог үеэс өмнөх" үеийн иргэншил мөхсөн гэж үздэг. Бүх хүмүүс хотоо орхиж явах хэрэгтэй болсон юм.

 Commons: Maya civilization – Викимедиа дуу дүрсний сан