Мольер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Молиер

Мольер (фр. Jean-Baptiste Poquelin, Molière тайзны нэрээрээ алдаршсан, 1622 оны 1 сарын 15 - 1673 оны 2 сарын 17) нь 17-р зууны Францын хошин жүжгийн зохиолч, жүжигчин байв. Түүнийг Пьер Корнель, Жан Расин нартай зэрэгцэн Сонгодог урлагийн 3 том төлөөллийн нэг гэгддэг.

Намтар[засварлах]

Тэрээр Парис хотод төрсөн. Их сургуульд Хуулийн мэргэжлээр төгссөнийхөө дараа, жүжигчин болсон авч нэр алдрыг ололгүй, нэгэн жүжгийн труппаг ахлан хөдөө орон нутгаар явдаг байжээ. Тэгж явах зуураа анхлан хошин инээдмийн жүжгийн зохиолоо бичиж эхэлжээ.

1658 онд Парист эргэн очиж, ээлж дарааллан өөрийн жүжгээ тайзнаа тоглуулан, "Эхнэрүүдийн сургууль" (1662) нь олны таашаалыг хүлээж жүжгийн зохиолч гэж олонд хүлээн зөвшөөрөгдөв.

Мольерын жүжгийн зохиолууд нь Эзэн хааны ордонд ч гэсэн таалал хүртэж, хошин жүжгийн тухайн үеийн үнэ цэнэ, үнэлэмжийг дээшлүүлсэн байна. "Хүнд дургүй", "Дон Жуан", "Хотын эрхэмсэг угсаатан", "Сэжиглэхээс л өвчин эхлэнэ", "Дургүйлхэн дургүйлхэн эмч болов" зэрэг хошин жүжгийн зохиолуудыг бичсэн.

Түүнийг нас барсны дараа "Комеди Франсез"(1680) хэмээх Францын улсын теартын хамтлагийг байгуулжээ.