Морган Цвангирай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Морган Цвангирай, Осло 2009
Зургийг: Харри Вад

Морган Ричард Цвангирай (англ. Morgan Richard Tsvangirai, 1952 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Бүгд Найрамдах Зимбабве Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

Тэрбээр Зимбабвегийн сонгогчдын олонхийн дэмжлэгийг хүлээдэг Ардчилсан өөрчлөлтийн төлөө хөдөлгөөний Ерөнхийлөгч бөгөөд Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эсрэг сөрөг хүчний гол удирдагч юм. Тэрбээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт хүчинтэй саналын 47.8%-ийг авсан нь Мугабегийн авсан 43.2%-ийн саналаас илүү гарсан юм. Гэвч энэ нь Зимбабвегийн хуулиар шаарддаг олонхи саналд хүрээгүй. Харин Цвангирайгийн АӨТХ намын өөрсдийнх нь тоолсноор шаардлагатай олонхийн саналыг авсан бөгөөд сонгууль явагдсан өдөр болон албан ёсны дүнг мэдээлсэн өдрийн хооронд сонгуулийн дүнг өөрчилсөн байж болно гэж мэдэгдэж байгаа юм. Цвангирай анх Мугабегийн эсрэг хоёрдахь шатны сонгуульд орохоор төлөвлөж байсан боловч удалгүй засгийн газрыг дэмжигчид хүчирхийлэл, сүрдүүлэг их явуулж байгаа тул сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.