Роберт Мугабе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Mugabecloseup2008.jpg

Роберт Габриел Мугабе (англ. Robert Gabriel Mugabe, 1924 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн) нь 1987 оноос хойш Зимбабвегийн Ерөнхийлөгчийн алба хашиж байна. Түүнээс өмнө тэрбээр улсынхаа Ерөнхий сайд байжээ. Мугабе сүүлийн жилүүдэд улс орноо дарангуйлан захирах болсон.

Мугабегийн Ерөнхийлөгчөөр ажилласан эхний жилүүдэд улс орон цэцэглэн хөгжиж байсан боловч түүний хэрэгжүүлсэн цагаан арьстнуудын эзэмшдэг газрыг хар арьстан эздэд нь буцааж өгөх газрын шинэчлэл нь тус улсын гадаад нэр хүндэд ноцтой нөлөөлсөн юм. Энэ шинэчлэл 1998 онд хэрэгжсэн бөгөөд 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага Зимбабвед хүний эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авч тус улсын эсрэг хориг тавив.

Одоогоор тус улс энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Мөн Мугабе нас барсны дараа вакуум үүсэхэд юу болох нь тодорхойгүй байна. Магадгүй түүний орыг эзлэх тэмцэл өрнөх болов уу. Мугабегийн хэрэгжүүлсэн социализмын гамшигт эдийн засгийн бодлого тус улсыг хэт ядууралд хүргэж, мөнгөний ханш 1200%-иар унаж, ажилгүйдэл 80%-д хүрчээ.