Намко
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Анги | Намко Бандай Холдингсын эзэмшлийн охин компани |
|---|---|
| Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа | Автомат тоглоомын төв, хөгжөөнт тоглоомын хүрээлэн |
| Үүсгэн байгуулагдсан | 6 сарын 1, 1955 Дахин байгуулагдсан 3 сарын 31, 2006 |
| Үүсгэн байгуулагч(ид) | Накамүра Масаяа |
| Удирдах байр | Токио, Оота, Япон |
| Үйл ажиллагааны бүс | Япон |
| Эзэмшлийн харьяалал | Намко Бандай Холдингс |
| Охин компаниуд | Намко Энтерпрайсез Азиа Шанхай Намко Намко Америка Намко Сайбертэйнмэнт Намко Оперэшнз Европ |
| Цахим сүлжээ | http://www.namco.co.jp/ |
Намко ХХК (Японоор 株式会社ナムコ, Кабүшики-гайша Намүко, Namco Ltd.) бол видео тоглоом зохион бүтээдгээрээ алдартай, Японы томоохон корпораци юм. 2005 оны 9 сард Бандай компанитай нэгдсэнээр 2006 оны 3-р сарын 31-ээс эхлэн тоглоомууд нь Намко Бандай Гэймз гэх нэртэйгээр худалдаанд гарах болсон. Намко нь автомат тоглоомын төв болон хөгжөөнт тоглоомын хүрээлэнгийн үйл ажиллагаагаа дотооддоо үргэлжлүүлэхийн тулд дахин байгуулагдсан. Үүний төв байр нь Токиод байдаг.