Нгуен Тан Дун

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нгуен Тан Дун

Ерөнхий сайд Нгуен Тан Дун. 2009 он.

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2006 оны 6 сарын 27
Ерөнхийлөгч Нгуен Мин Триет
Дэд дарга Фам Гиа Хием, Нгуен Син Хун, Нгуен Тиен Нан, Хоан Трун Хай, Труон Вин Трон
Өмнөх Фан Ван Хай

Төрсөн 1949 оны 11 сарын 17 (1949-11-17) (64 настай)
Вьетнам, Ка Мау
Улс төрийн нам Вьетнамын Коммунист Нам

Нгуен Тан Дун (Вьетнам хэл: Nguyễn Tấn Dũng, 1949 оны 11 сарын 17-нд Ка Мау мужид төрсөн) нь Вьетнамын ерөнхий сайд юм. Түүнийг 2006 оны 6 сарын 27-нд хуучин ерөнхий сайд Фан Ван Хай албаа өгөхдөө өөрийнхөө оронд нэр дэвшүүлэн, Үндэсний Ассемблейгээс томилжээ. Дун нь өдгөө Вьетнамын Коммунист Намдаа албан тушаалаараа 4-т эрэмбэлэгддэг.

Biography[засварлах]

Нгуен Тан Дун Өмнөд Вьетнамын Ка Мау мужид төржээ. 12 насныхаа төрсөн өдрөөр тэр сайн дураараа Өмнөд Вьетнамын Үндэсний Чөлөөлөх Фронтод (хожим Вьетнамын Ардын Армид нэгдсэн) элсч, холбоо харилцаа, анхны тусламж, сувилгаа, физикчээр ажиллаж байв. Дун Вьетнамын дайны үеэр 4 удаа шархдаж байсан бөгөөд хожим шархадсан ахмад дайчдын 2/4 зэрэглэлд багтсан. Тэрээр дайны дараа хуулийн чиглэлээр сурч, бакалаврын зэрэгтэй болжээ.

Дун 1997 оны 9 сарын 29-нөөс ерөнхий сайд болох хүртлээ тэргүүн дэд ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна 1998-1999 онд Вьетнам Улсын Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрээр Вьетнамын Коммунист Намд 1967 оны 6 сарын 10-нд элсч, намын 8, 9, 10-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан[1].

Тэрээр 1945 оны 8 сарын хувьсгалаас хойш төрсөн, Вьетнамын анхны удирдагч бөгөөд тус улсын хамгийн залуу ерөнхий сайд (57 настайдаа ерөнхий сайд болсон) юм.

2007 оны 7 сарын 25-нд түүний нэрийг Коммунист Намаас ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлж сонгосон[2].

Эшлэл[засварлах]

Wikimedia Commons has media related to Нгуен Тан Дун.
Өмнөх
Фан Ван Хай
Вьетнамын ерөнхий сайд
2006-одоо
Дараах
-