Ник Ван Эксел
№ 9, 31, 37, 19 | |
---|---|
Холбогч | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн огноо | 1976 оны 5 сарын 19 |
Төрсөн газар | Кеношя, Висконсин |
Замналын мэдээлэл | |
Коллеж | Цинциннат Их Сургууль |
НБА-гийн Драфт | 1993 / Тойрог: 2 / №: 37 |
Лиг | НБА |
Замналын түүх | |
1993–1998 | Лос Анжелес Лэйкерс |
1998–2002 | Денвер Наггетс |
2002–2003 | Даллас Маверикс |
2003-2004 | Гөүлдэн Стэйт Ворриорс |
2004-2005 | Портлэнд Трэйл Блэйзерс |
2005-2006 | Сан Антонио Спарс |
Замналын оргил амжилт, шагналууд | |
Замнал НБА үзүүлэлт | |
Оноо | 12,658 |
Ашигтай дамжуулалт | 5,777 |
3–оноо | 1,528 |
Албан ёсны танилцуулга |
Никки "Ник" Максвель Ван Эксел (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь (1971 оны 11 сарын 27-нд Висконсиний Кеношад төрсөн) Америкийн сагсан бөмбөгч юм. Солгой гараар шиддэг, холбогчийн байрлалд тоглодог НБА-гийн тоглогч байсан ба одоогоор Атланта Хоокс багийн туслах дасгалжуулагчийн албыг хашиж байгаа.
Их Сургууль
[засварлах | кодоор засварлах]Цинциннатийн их сургуулийн 3-р курст НСАА шигшээ тоглолтын шилдэг 4, 4-р курст шилдэг 8-д багаа шалгарахад гол үүрэг гүйцэтгэж, АП (Америкийн сагсан бөмбөгийн долоо хоног, сар тутмын сэтгүүл)-ийн сонгон шалгаруулдаг Бүх Америкийн шилдэг 3-р багт нэрлэгдэж, Вүүдений нэрэмжит шагналыг хүртэж байсан. 2 улирал тоглосон боловч Цинциннат их сургуулийн түүхэнд 3 онооны шидэлтийг 411 удаа шидсэнээс 147 удаа оруулж, .358 хувьтай гүйцэтгэсэн рекорд нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна.
НБА дахь замнал
[засварлах | кодоор засварлах]НБА-д нийт 13 жилийн замналдаа Л.А.Лэйкерс, Денвер Наггетс, Даллас Маверикс, Гөүлдэн Стэйт Ворриорс, Портлэнд Трэйл Блэйзерс болон Сан Антонио Спарс багуудад тоглож байсан байна.
1993 оны драфтын 1-р тойргийн 37 дахь сонголтоор Лэйкерс баг сонгосноор замналаа эхлүүлсэн. Түүнийг Лэйкерсийн эгнээнд нэгдэх үед ЛАЛ нь "Showtime" үеийн төгсгөл болж 18 жил тасалдалгүй орсон плэй-оффоос гардуур үлдээд байлаа. Ван Эксэл болон дараа жилийн драфтаар сонгогдсон Эдди Жонс дээр тулгуурлан Лэйкерс сэргээн босголтыг хийж эхлэсэн юм. 1994-95 оны улиралд Ван Эксэл, Жонс хоёрын хүчин зүтгэлээр баг нь дахин плэй-оффт эргэн ирсэн ба дасгалжуулагч Дель Харрис оны шилдэг дасгалжуулагчаар шалгарав. Лэйкерст байх хугацаандаа нэг тоглолтод дунджаар 14.9 оноо, 7.3 ашигтай дамжуулалт хийж, ашигтай дамжуулалтын үзүүлэлтээр 2 удаа улирлын тоглолтын шилдэг 10-т багтаж байжээ.
1996 оны НБА-гийн драфаар Коби Брайантыг авч, Дерек Фишер, Шакил О'Нилийг солилцоогоор багтаа нэгтгэснээр Лэйкерс плэй-оффт 5-аар гарч, 4-өөр гарсан Сиэтл Супер Сониксийг хожин 2-р шатанд шалгарав.
1998 оны 6 сарын 24нд, 5 улирал гарааны холбогчоор тоглосон тэрээр Лэйкерсээс Тони Батиер, тэр жилийн драфтаар сонгогдсон Тайлор Льютай цуг Денвер Наггетс руу явлаа. Тэр үед лигийн муу багуудын нэг байсан Денверт 4 улирал тоглохдоо Ван Эксэл өөрийн замналын хамгийн оргил амжилтыг үзүүлж, нэг тоглолтод дунджаар 17.9 оноо, 8.3 ашигтай дамжуулалт хийж байсан. Тэгээд 2001-02 улиралдд 27 тоглолтод 21.4 оноог Денверийн өмсгөлтэй дунджилжээ.
2002 оны 2 сарын 21нд Денвер нь Ван Эксэлийг Рааф ЛаФренз, Эвери Жонсон, Тарик Авдул-Вахад нарын хамт Даллас руу Хуван Ховард, Доннель Хэрви, Тим Хардавэй болон 2002 оны драфтийн 1-р тойргийн эрхээр явуулжээ.
Далласт гүйцэтгэх үүрэг нь улам багассан ч, 3 оноо шидэлтээр тоглолтыг шийддэг гол хүн байлаа. Тэрээр 2002-03 улиралын тоглолтод дунджаар 15.5 оноо, 2003 оны плэй-оффт дунджаар 20 оноо авч, Сакраментотой хийсэн цувралд багаа хожиход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
2003 оны 8 сарын 18-нд Гөүлден Стэйт Воүриөс Ван Эксэлийг Эван Эсчмэйер, Эвери Жонсон, Попэй Жонс болон Антони Ридгудтай цуг Даллас руу Энтуан Жэмисон, Крис Майлс, Данни Фортсон, Жири Вэйлш нараар сольсон юм. 2003-04 оны улиралд тэрээр замналдаа хамгийн цөөн 39-хөн тоглолтод оролцож, дунджаар 12.6 оноо авч, 5.3 ашигтай дамжуулалт хийжээ.
2004 оны 7 сарын 20-нд Воүриөс нь Дайл Дэвис, Дан Дайк нараар солиж Портланд Трэйл Блэйзерс руу явуулав.[1] Блэйзерст тэр 53 тоглолтод оролцож, дунджаар 11 оноо авч байсан.
2005 оны 8 сарын 3-нд Ван Эксэл нь Портлэнд багаас хасагдсан ба 8 сарын 29-нд аваргын бөгж горилон Сан-Антонио Спарс багтай гэрээ байгуулжээ. Гэвч энэ нь түүний НБА-гийн өмсгөлийг өмсөх сүүлийн улирал болсон юм. Бэртлийн улмаас 65 тоглолтод оролцон, өөрийн замнал дахь хамгийн муу үзүүлэлт болох нэг тоглолтод дунджаар 15 минут тоглож, 5.5 оноо авч байв. Плэй-оффт Сан-Антонио Далласт 7 тоглолтонд ялагдал хүлээв. Ван Эксэл энэ цувралд өөрийн чадвар, бололцоог бүрэн дүүрэн гаргаж чадаагүй юм. 2 өдрийн дараа ИСПН-ын Пардон шоу нэвтрүүлэгт оролцон сурвалжлагч Тони Корнхэйсер, Майкл Вилбон нарт ярилцлага өгөх үедээ зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
Карьерийн оргил мөч
[засварлах | кодоор засварлах]- Ван Эксел нь алдарт Бостон гарденд хамгийн сүүлд оноо авсан тоглогч юм. Бостон Лэйкерс хоёрын тоглолтод бүүзер шидэлтийг амжилттай гүйцэтгэж багаа ялалтад хүргэсэн.
- 13 улирал НБАд өнгөрүүлэхдээ ашигтай дамжуулалт өгсөн шилдэг 15 тоглогчид 8 удаа шалгарсан.
- Оны шилдэг шинэ тоглогчийн 2-р баг (1993-94онуудад)
- 1995 оны плэй-оффын Дорнод конфеенцийн финалын Спарс багтай хийсэн 5 дахь тоглолтонд 2 чухал шидэлтийг амжилттай болгосон. Эхнийх нь тоглолтыг нэмэлт цагт оруулж, 2 дахь шидэлт нь багаа хожилд хүргэсэн.[2]
- 1998 оны Бүх оддын тоглолтод багийнхаа 2 тоглогчтой цуг гурвуулаа оролцсон.
- 2006 оны плэй-оффт, Спарстай хийсэн тоглолтонд сэлгээнээс оролцсон ч 1 тоглолтод дунджаар 18.9 оноо авсан.
- НБА-гийн түүхэнд 3 онооны шидэлтийг 1,528 удаа амжилттай болгосноороо 7-д бичигддэг.
- Лэйкерс багийн түүхэнд 3 онооны шидэлтийг 750 удаа амжилттай болгосноор 2-т ордог.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Nick Van Exel NBA Profile
- HoopsHype's Scouting Report
- Ник Ван Эксел НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас