Коби Брайант

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Коби Брайант
Тоглодог байрлал Хамгаалагч
Биеийн өндөр 6'6"
Биеийн жин 205
Баг Лос Анжелес Лэйкерс
Дугаар #24
Төрсөн огноо ба газар 1978 оны наймдугаар сарын 23
Филадельфи, Пеннсилвани
Иргэний харъяалал АНУ
Ахлах сургууль Доод Мерион Ахлах сургууль,
Доод Мерион, Пеннсилвани
Драфт 13, 1996
Шарлотт Хорнетс
Мэргэжлийн карьер 1996–одоогийн баг
Шагналууд 2007-2008 оны улиралд НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан
2009 оны шувтаргын тоглолтод НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан
11 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтод оролцсон
11 удаа НБА-гийн шилдэг багт шалгарсан
9 удаа НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан
4 удаа НБА-гийн аварга болсон
3 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон
2 удаа НБА-гийн хамгийн олон оноо авсан тоглогч болсон
1997 онд НБА-гийн Слэм Данкын тэмцээнд түрүүлсэн
1996 онд Нэйсмитийн оны тоглогч шагнал авсан
1996-1997 оны улиралд Шинэ тоглогчдын хоёрдугаар багт шалгарсан

Коби Бийн Брайант[1] (Англи хэл: Kobe Bean Bryant; 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.[2]

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.[3] Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.[4]

2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.[5] Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.

Агуулга

[Засварлах] НБА-гийн карьерийн үзүүлэлт

Улирал Плэйофф
Он Баг GP MPG SPG BPG RPG APG FG% PPG GP MPG SPG BPG RPG APG FG% PPG
1996-97 Л.А. Лэйкерс 71 15.5 0.69 0.32 1.9 1.3 .417 7.6 9 14.8 0.33 0.22 1.2 1.2 .382 8.2
1997-98 Л.А. Лэйкерс 79 26.0 0.94 0.51 3.1 2.5 .428 15.4 11 20.0 0.27 0.73 1.9 1.5 .408 8.7
1998-99 Л.А. Лэйкерс 50 37.9 1.44 1.00 5.3 3.8 .465 19.9 8 39.4 1.88 1.25 6.9 4.6 .430 19.8
1999-00 Л.А. Лэйкерс 66 38.2 1.61 0.94 6.3 4.9 .468 22.5 22 39.0 1.45 1.45 4.5 4.4 .442 21.1
2000-01 Л.А. Лэйкерс 68 40.9 1.68 0.63 5.9 5.0 .464 28.5 16 43.4 1.56 0.75 7.3 6.1 .469 29.4
2001-02 Л.А. Лэйкерс 80 38.3 1.48 0.44 5.5 5.5 .469 25.2 19 43.8 1.42 0.89 5.8 4.6 .434 26.6
2002-03 Л.А. Лэйкерс 82 41.5 2.21 0.82 6.9 5.9 .451 30.0 12 44.3 1.17 0.08 5.1 5.2 .432 32.1
2003-04 Л.А. Лэйкерс 65 37.6 1.72 0.43 5.5 5.1 .438 24.0 22 44.2 1.91 0.32 4.7 5.5 .413 24.5
2004-05 Л.А. Лэйкерс 66 40.7 1.30 0.80 5.9 6.0 .433 27.6
2005-06 Л.А. Лэйкерс 80 41.0 1.84 0.38 5.3 4.5 .450 35.4 7 44.9 1.14 0.43 6.3 5.1 .497 27.9
2006-07 Л.А. Лэйкерс 77 40.8 1.44 0.47 5.7 5.4 .463 31.6 5 43.0 1.00 0.40 5.2 4.4 .462 32.8
2007-08 Л.А. Лэйкерс 82 38.9 1.84 0.49 6.3 5.4 .459 28.3 21 41.1 1.67 0.38 5.7 5.6 .479 30.1
Career 866 36.5 1.53 0.59 5.3 4.6 .453 25.0 152 39.1 1.38 0.67 5.0 4.6 .445 24.3

[Засварлах] Шагнал ба амжилт

  • 4 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009
  • НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008
  • НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009
  • 2 удаагийн онооны аварга: 2006, 2007
  • 10 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008
  • Бүх оддын тоглолт бүрт гарааны тавд гарсан
  • 11 удаа дараалан шалгарсан (1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учир бүх оддын тоглолт болоогүй)
  • 3 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2002, 2007, 2009
  • 11 удаагийн НБА-гийн шилдэг багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009
  • Хоёрдугаар багт: 2000, 2001
  • Гуравдугаар багт: 1999, 2005
  • 9 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2000, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009
  • Хоёрдугаар багт: 2001, 2002
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогчдын хоёрдугаар багт: 1997
  • НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга: 1997
  • НБА-гийн улиралд дараах үзүүлэлтээр тэргүүлж байв:
  • оноо: 2003 (2,461), 2006 (2,832, 7th in NBA history), 2007 (2,430), 2008 (2,323)
  • нэг тоглолтын дундаж оноо: 2006 (35.4, 9th in NBA history), 2007 (31.6)
  • гүйцэтгэсэн шидэлт: 2006 (2,173), 2007 (1,757), 2008 (1,690)
  • амжилттай гүйцэтгэсэн шидэлт: 2003 (868), 2006 (978), 2007 (813)
  • гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (819), 2007 (768)
  • амжилттай гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (696), 2007 (667)
  • Нэг тоглолтод авсан оноогоор 2-т орсон: 81 оноо (2006 оны нэгдүгээр сарын 22-нд Торонто Рэпторсын эсрэг])

[Засварлах] НБА-гийн рекордууд

Коби Брайант НБА-гийн 4 рекорд тогтоож, 5 рекордыг давтжээ:

  • Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 12 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Дониел Маршалл мөн ийм амжилт үзүүлсэн)[6]
  • Тоглолтын хагаст хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 8 (2003 оны гуравдугаар сарын 28-нд Вашингтон Визардсын эсрэг тоглолтод; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).[6]
  • Нэг тоглолтод хамгийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 9 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Лэтрелл Спревелл, Бен Гордон нар ийм амжилт үзүүлсэн).[7]
  • Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 14 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).[8][9]
  • Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн: 16 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).[8][9]
  • 15000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (27 нас, 136 хоног)
  • 20000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (29 нас, 122 хоног)[10]
  • Слэм Данкын хамгийн залуу аварга: (18 нас, 175 хоног) 1997 он.
  • НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан хамгийн залуу тоглогч: (1999-2000 оны улирал)[11]
  • Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: (18 нас, 158 хоног)

[Засварлах] Бусад шагнал, амжилт

  • АНУ-ын Олимпийн шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль авсан.
  • АНУ-ын шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.
  • 1996 онд Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны тоглогч

[Засварлах] Лавлах материал

[Засварлах] Гадны гогцоонууд

Commons
Commons: Коби Брайант - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд