Кевин Дюрант

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кевин Уэйн Дюрант (англ. Kevin Wayne Durant, 1988 оны есдүгээр сарын 29-нд Колумбийн тойргийн Вашингтон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома-Сити Тандер багийн довтлогч юм.

Намтар[засварлах]

Дюрант нь Вашингтон хотод Ванда болон Уэйн Прэттийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр нэг эгч (Брианна), 2 ахтай (Тони ба Рэйонн). Дюрант нь эцэг эх болон эмээ (Барбара Дэвис) дээрээ өсчээ. Багадаа тэрээр Майкл Бизлитэй хамт өссөн найзууд юм.

Багаасаа сагсан бөмбөгч болсон бөгөөд Сонирхогч Тамирчдын Холбоонд харьяалагдах, Мэрилэндийн Хунтайж Жорж тойргийн ПиЖи Жагуарс багт амжилттай тоглож байв. Жагуарс баг Дюрант, Майкл Бийсли болон Крис Брасвэл нарын хамт 2 удаа үндэсний аваргад түрүүлсэн. Дюрант 35 дугаарыг Сонирхогч Тамирчдын Холбооны дасгалжуулагч байсан Чарьлз Крэйгийн дурсгалыг хүндэтгэн өмсдөг бөгөөд тэрээр 35 насандаа алагдсан юм.

СТХ-нд байхдаа Дюрант Ди Си Блю Девилс баг руу шилжсэн бөгөөд түүний багийн анд нь Макдоналдсын Бүх Америкийн тэтгэлэгт Тай Лоусон байв. Үндэсний Христийн Академид 2 жил, Оук Хилл Академид 1 жил болсон бөгөөд энэ хугацаанд Дюрант 2 метр өндөртэй болжээ. Үүний дараа тэрээр Мэрилэндийн Роквилл дэх Монтроуз Христийн Сургуульд тоглож эхэлсэн бөгөөл энэ хугацаанд дахин 5 см өсчээ. Монтроузод Дюрант багаа оноо авалт болон бөмбөг таслалтаар тэргүүлж, тухайн жилийн Вашингтон Постын шилдэг сагсан бөмбөгчөөр нэрлэгджээ. Тэрээр Монтроузод байх үедээ Орегон муж улсын Лес Шваб Инвитэшнл тэмцээнд урилгаар оролцож байв. Монтроузод одоогийн Нью Орлеанс Хорнетс багийн хамгаалагч Грейвис Васкестэй хамт тоглодог байсан. Веттер Дюрантыг маш хөдөлмөрч тоглогч бөгөөд сагсан бөмбөгт тохирсон өндөр болон жинтэй, мөн гайхалтай шидэлт, бөмбөг эзэмшилт, хамгаалалтын ур чадвартай хэмээн тодорхойлжээ. 2006 онд Дюрант Чэйс Бадингерийн хамт Макдоналдсын бүх Америкийн шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Дюрантыг тэр үед Грег Одений дараа, ахлах сургуулийн 2-р шилдэг тоглогч гэдэг байв.

Дюрантын коллежийн сагсан бөмбөгийн багш Чарльз Крэйг 35 насандаа хорлогдсон тул 35 дугаарын өмсгөлтэй тоглодог ажээ.[1]

НБА-гийн үзүүлэлт[засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Лигийг тэргүүлсэн

Улирал[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2007-08 Сиэтл 80 80 34.6 .430 .288 .873 4.4 2.4 1.0 .9 20.3
2008-09 Оклахома-Сити 74 74 39.0 .476 .422 .863 6.5 2.8 1.3 .7 25.3
2009-10 Оклахома-Сити 82 82 39.5 .476 .365 .900 7.6 2.8 1.4 1.0 30.1
2010-11 Оклахома-Сити 78 78 38.9 .462 .350 .880 6.8 2.7 1.1 1.0 27.7
2011-12 Оклахома-Сити 66 66 38.6 .496 .387 .860 8.0 3.5 1.3 1.2 28.0
2012-13 Оклахома-Сити 81 81 38.5 .510 .416 .905 7.9 4.6 1.4 1.3 28.1
2013-14 Оклахома-Сити 81 81 38.5 .503 .391 .873 7.4 5.5 1.3 0.7 32.0
Замнал 542 542 38.2 .479 .377 .882 6.9 3.5 1.3 1.0 27.4
Бүх одод 5 4 30.8 .522 .362 .900 6.2 2.4 1.6 .4 30.6

Хасагдах шат[засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2010 Оклахома-Сити 6 6 38.5 .350 .286 .871 7.7 2.3 .5 1.3 25.0
2011 Оклахома-Сити 17 17 42.5 .449 .339 .838 8.2 2.8 .9 1.1 28.6
2012 Оклахома-Сити 20 20 41.9 .517 .373 .864 7.4 3.7 1.5 1.2 28.5
2013 Оклахома-Сити 11 11 44.1 .455 .314 .830 9.0 6.3 1.3 1.1 30.8
Замнал 54 54 42.1 .463 .340 .848 8.0 3.8 1.1 1.2 28.6

Эх сурвалж[засварлах]

  1. UT's Durant: righteous talent SPORTSDAY (PDF). TexasSports.com. the original on September 26, 2007-с архивлагдсан. July 25, 2007-д хандсан.