Дэнни Грэнжер

Бага Дэнни Грэнжер (Англи: Danny Granger Jr., 1983 оны дөрөвдүгээр сарын 20, Луизиана, Шинэ Орлеан) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Финикс Санз» багийн довтлогч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Нью Мехикогийн их сургуулиас 2005 оны драфтын арвандолоогоор Индиана Пэйсерс багт иржээ. Грэнжер 2008-09 оны улирлын Детройт Пистонс (2008 оны 12 сарын 12-нд) болон Гоулдэн Стэйт Варриорс (2009 оны 1 сарын 11-нд) багуудтай хийсэн тоглолтонд 42 оноо авч[1][2] өндөр амжилт үзүүлж байв.

2014 оны долоодугаар сарын 7-нд Грэйнжертэй Майами Хит 4.2 сая доллараар гэрээлжээ.[3]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд Грэнжерийг «Нью-Орлеанс Пеликанс» зэрэг гурван багийн тохиролцоогоор «Финикс Санзад» шилжүүлэв.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. NBA - CBSSports.com Basketball
  2. "Granger scores 42, Pacers still fall to Warriors". Archived from the original on 2012-03-07. Retrieved 2013-10-25.
  3. "Danny Granger to sign contract with Miami Heat". USA Today. 2014-07-07.
  4. "Suns Stockpile Draft Picks in Trade with Heat". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дэнни Грэнжер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан