Эндрю Байнам

Эндрю Ли Байнам (Англи: Andrew Lee Bynum, 1987 оны аравдугаар сарын 27-нд Нью-Жерси мужийн Плейнсборо хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд сүүлд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Индиана Пэйсерс» багт тоглож байв.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2005 оны драфтаар арваар Лос Анжелес Лэйкерс багт сонгогджээ. 20052012 оны хооронд Лэйкерс багт тоглож байхдаа Байнам 2009, 2010 оны НБА-гийн аваргаар шалгарч байсан бөгөөд 2012 оны Бүх оддын тоглолтонд оролцсон. Лэйкерст Дуайт Ховард ирсэнтэй холбоотойгоор 2012 оны наймдугаар сарын 10-нд Байнам Филадельфия Севенти Сиксерс багтай гэрээ байгуулж байв. Харин одоогийн багтайгаа 2013 оны долоодугаар сарын 19-нд[1] 24.79 сая долларын хоёр жилийн гэрээг байгуулжээ.[2]

2014 оны нэгдүгээр сарын 7-нд Чикаго Буллз багт довтлогч Луол Денгийн оронд очсон.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Cavaliers Sign Andrew Bynum". NBA.com. Turner Sports Interactive, Inc. July 19, 2013. Retrieved July 19, 2013.
  2. "Andrew Bynum's contract contains no performance-based incentives, just $6 million guaranteed". NBC Sports. July 23, 2013. Retrieved July 25, 2013.
  3. "BULLS ACQUIRE MULTIPLE DRAFT PICKS FOR DENG". NBA.com. Turner Sports Interactive, Inc. January 7, 2014. Retrieved January 7, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]