Крис Пол

Кристофер Эммануэль Пол (Англи: Christopher Emmanuel Paul, 1985 оны тавдугаар сарын 6-нд Өмнөд Каролина мужийн Уинстон Сейлем хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Клипперс болон Америкийн шигшээ багийн холбон тоглогч юм. Уэйк Форестийн коллежоос 2005 онд драфтлагдаж №4 шалгарч Нью Орлеанс Хорнетс багт элсэж байжээ. Тус багт түлхүүр тоглогч нь болж 2008 онд НБА-гийн Оны шилдэг Рүүки тоглогч болж, Бүх оддын тоглолтонд оролцож Үнэ цэнэтэй тоглогчоор Коби Брайнтын удаад[1] хоёрдугаарт нэрлэгдэж байв. Мөн тухайн жилдээ багтайгаа дөрвөн жилийн гэрээг 68 сая долллараар байгуулсан байна.[2] 2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хорнетс Полыг Лос Анжелес Клипперс багт худалдсан бөгөөд тохиролцоо ёсоор түүний оронд Клипперсээс Эрик Гордон, Аль-Фарук Амину, Крис Кейман нарыг[3] Хорнетс авч байсан түүхтэй. Клипперс багт мөн багийн түлхүүр тоглогч болсон бөгөөд 2013 оны Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгджээ. 2006 оноос хойш шигшээ багтаа багтан тоглож байгаа Пол 2006 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2008, 2012 оны олимпийн аварга тамирчин билээ.[4] Одоо цагийн хамгийн шилдэг сэтгэхүйтэй шилдэг холбогч юм.Бас 2-0 ээр тэргүүлж эхэлсэн тохиолдолд үргэлж бариулж хожигддог

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]