Амаре Стадемайр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Амаре Карсарес Стадемайр (англ. Amar'e Carsares Stoudemire, 1982 оны арваннэгдүгээр сарын 15, Флорида, Лейк Уэйлс) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Даллас Маверикс» багт хүчний довтлогч болон төвийн тоглогчийн байрлалд тоглодог. 2002 оны драфтын №22-оор «Финикс Санз» (2002—2010) багт очжээ. Стадемайр анхны улирлаа 13.5 оноо, 8.8 самбараас бөмбөг авалт хийсэн дундаж үзүүлэлттэй өнгөрүүлжээ. 2005 оны нэгдүгээр сарын 2-нд «Портлэндийн» эсрэг тоглолтонд өөрийн замналын хамгийн өндөр оноо буюу 50 оноог авсан түүнийг Бүх оддын сэлгээнд багтаажээ. 2010 оны долдугаар сарын 5-нд таван жилийн 99.7 сая долларын гэрээг «Нью Йорк Никс» багтай байгуулсан ажээ.[1]

Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2004 оны Афины олимт оролцож хүрэл медаль хүртэж байв.

Лавлах холбоос[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Амаре Стадемайр»