Кэрон Батлер

Жеймс Кэрон Батлер (Англи: James Caron Butler, 1980 оны гуравдугаар сарын 13-нд Висконсин мужийн Расин хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Детройт Пистонс багт тоглодог.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Кэрон Батлер жижиг довтлогчийн байрлалд ихэвчлэн тоглодог бөгөөд зарим үед шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглох нь бий. Коннектикут мужийн коллежоос 2002 оны драфтаар Майами Хит багт элсэж, замналынхаа туршид НБА-гийн аварга цолыг Даллас Маверикс багт байхдаа хүртэж, хоёр ч удаа (2007, 2008) бүх оддын тоглолтонд оролцож байсан туршлагатай тоглогч билээ.

2014 оны долоодугаар сарын 15-нд Оклахомад боломжийн тоглосон Батлер Детройт Пистонсод элсэв.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]