Шон Мэрион

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Shawn Marion Mavs.jpg

Шон Дуэйн Мэрион (англ. Shawn Dwayne Marion, 1978 оны тавдугаар сарын 7-нд Иллиной мужийн Уокиган хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Даллас Маверикс багийн жижиг болон хүчний довтлогч юм. Мэрион 1999 оны драфтын №9 болж Финикс Санс (19992008) багт элсчээ. Дараа нь Майами Хийт (20082009), Торонто Рэпторс (2009) багуудад тоглож байгаад 2009 оны долоодугаар сарын 9-нд таван жилийн гэрээг 39 сая доллараар байгуулан ирсэн юм.[1] Тэрээр 2011 оны НБА-гийн аваргаар тодорч, нийт дөрвөн удаа Бүх оддын тоглолтонд оролцсон туршлагатай тоглогч билээ. Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2004 оны олимпийн хүрэл медаль хүртэж байв.

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 201 см
  • Жин — 103 кг
  • Өмсгөлийн дугаар — 0

Эшлэл[засварлах]

  1. MAVERICKS ACQUIRE FOUR-TIME ALL-STAR SHAWN MARION. NBA.com (2009-07-09). 2009-07-09-д хандсан.

Холбоос[засварлах]