Дуэйн Уэйд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дуэйн Тайрон Уэйд, бага (англ. Dwyane Tyrone Wade, Jr, 1982 оны нэгдүгээр сарын 17-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн нэрт сагсан бөмбөгчин бөгөөд 2003 онд драфтын №5 сонголтоор Майами Хит багт ирсэнээсээ хойш өдгөөг хүртэл тоглож байгаа байрлалдаа (SG) тэргүүн зэргийн тоглогч билээ. Уэйд НБА-гийн аварга цолыг гурван удаа (2006, 20122013) хүртэхдээ тухай тухайн улиралдаа онооны аварга, үнэ цэнэтэй тоглогч, багийн баатар нь байж чаддаг байв. 2005-2013 оны хооронд Бүх оддын тоглолтонд есөн удаа сонгогдож, 2006, 2007 онуудад ур чадварын сорилго тэмцээнд дараалан түрүүлж, 2010 онд бүх оддын тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэж байлаа. 2010 онд багтайгаа зургаан жилийн гэрээг 110 сая долларын цалинтай байхаар байгуулжээ.

Түүнчлэн Уэйд АНУ-ын шигшээ багт хоёр олимпт (2004, 2008), нэг ДАШТ-д оролцохдоо багаа манлайлан оролцож байжээ.

2003-2004[засварлах]

Тухайн улиралд Уэйд талбай дээр дунджаар 34.9 минутыг өнгөрүүлсэн бөгөөд 16,2 оноо, 4 самбар, 4,5 оновчтой дамжуулалтыг дунджилж шилдэг залуу тоглогчдын дээгүүрт эрэмбэлэгдсэн юм. Ирээдүйтэй залуу тоглогчийг элсүүлсэн Майами ч лигийн отгон баг байсан тул алдаа оноо байсан ч 42 хожил, 40 хожигдолтой улирлыг чамгүй сайн үдсэн юм. Уэйдийн тухайн үеийн гол хоёр өрсөлдөгч нь Леброн Жеймс (2003 оны драфтын тэргүүн сонголт) болон Кармело Энтони (драфтын 3-р сонголт) нар байсан билээ.

2005-2006[засварлах]

Дуэйн Уэйд болон Майами Хитийн од нь гийсэн улирал байлаа. Даллас Маверикс багтай шувтаргын тоглолтонд тунаж 4-2 харьцаагаар ялалт байгуулан аварга цолыг анх удаагаа хүртэв. Баг дотроо нууцхан өрсөлдөөн байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь Шакил О'Нил, Алонзо Моурнинг, Гэри Пэйтон, Антуан Уокер болон Дуэйн Уэйд нар цөм форм сайтай байсан. Шилдэг тоглогчийн шагнал нэгэнд нь л очих ёстой. Тэр нь шувтаргын тоглолтонд гялалзсан Уэйд байв.

2008-2009[засварлах]

Уэйд 30.2 оноо дунджилж замналынхаа дээд амжилтаа тогтоосон улирал.

2010-2011[засварлах]

Майами багийн тухай үеийн дасгалжуулагч Пэт Райли аварга цолыг горилохын тулд эгнээгээ зузаатгав. Дуэйн Уэйдэд хүч өгөхөөр Леброн Жеймс, Крис Бош элссэн нь энэ. Өмсгөлөө шатаалгуулж, Кливлендийн дайсан болсон Жеймст багийн ахлагч Уэйд найз шиг нь туслаж байв. Чикаго Буллз Дорнод бүсийн аваргаар тодорч удаад нь 58-24 хожлын харьцаагаар Майами аман хүзүүдэв. Дуэйн Уэйд 25,5 оноо, 6,4 бөмбөг авалт, 4,6 оновчтой дамжуулалт дунджилж улирлын шилдэг үзүүлэлттэй тоглогчдын гуравт эрэмбэлэгдэв.

Хасагдах шатны тулаанд Майами Хит Филадельфия Севенти Сиксерс (4-1), Бостон Селтикс (4-1), Чикаго Буллз (4-1) багуудыг ниргэсээр тухайн улиралд гялалзаж байсан Даллас Маверикстай шувтаргын тоглолтонд таарч 2-4 харьцаагаар ялагдаж аварга цолыг шүүрээд алдсан юм.

2011-2012[засварлах]

Тухайн улирал нь ажил хаялттай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 25-нд эхэлсэн тул багууд 82 биш 66 хийв. Хийт 46 ялалт 20 хожигдолтойгоор Чикаго Буллз багийн удаад хоёроор хасагдах шатанд гарчээ. Хасагдах шатны тоглолтуудад Нью-Йорк Никс, Индиана Пэйсерс, Бостон Селтикс багуудыг хожсоор шувтаргын тоглолтонд Оклахома-Сити Тандер багтай тунасан юм. Дээрх тоглолтуудад Уэйд 22.8 оноо, 5.2 бөмбөг авалт 4.3 дамжуулалтыг дунджилж гарамгай байсан Жеймст туслаж байв. Оклахоматай таван тоглолт хийж аварга цолыг хоёр дахь удаагаа Уэйд хүртсэн билээ.

2012-2013[засварлах]

2012-2013 оны улиралд Уэйд зүүн өвдгөндөө мэс засалд орох хэмжээний хүндхэн бэртэл авч олимпийн болон улирлын гол тоглолтуудад оролцож чадаагүй юм. Мэдээж тоглолтын форм алдагдсан. Хасагдах шатны тоглолтуудад оролцож 15.9 оноо дунджилж НБА-гийн гурав дахь түрүүгээ хүртсэн.

Уэйдийн хувьд хамгийн дээд тал нь 55 оноо, 16 бөмбөг авалт, 16 оновчтой дамжуулалт, 7 бөмбөг таслалт, 5 хаалт тус тус хийж байжээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Дуэйн Уэйд»