Хаким Олажьювон

Хаким Абдул Олажьювон (Англи: Hakeem Abdul Olajuwon, 1963 оны нэгдүгээр сарын 21-нд Нигери улсын Лагос хотод төрсөн) — Нигери гаралтай Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин, бүх цаг үеийн хамгийн шилдэг төвийн тоглогч юм.[1][2]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс (1984—2001) болон Торонто Рэпторс (2001—2002) багуудад тоглож байлаа. Олажьювон АНУ-ын шигшээд 1996 оны Олимпийн аварга болсон юм. НБА-гийн хоёр удаагийн аварга (1994, 1995), 1994 оны улирлын, 1994 болон 1995 оны шувтаргын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтонд 12 удаа оролцсон домогт тоглогч билээ. 1994 онд улирлын нийт 82 тоглолтонд оролцохдоо нэг тоглолтонд дунджаар 27.3 оноо, 11.9 бөмбөг авалт, хасагдах шатны тоглолт бүрт дунджаар 43.0 минут, 28.9 оноо, 11.0 бөмбөг авалт хийсэн бол 1995 онд улирлын турш 27.8 оноо, 10.8 бөмбөг авалт, хасагдах шатанд 33.0 оноо, 10.3 бөмбөг авалт дунджилж багаа НБА-д анх удаа, мөн дараалан түрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүчирхэг төвийн тоглогч билээ. Самбарт босоо түүний оноо авалт болон самбараас бөмбөг авалт их, голдуу цагирагт тохдог, холын зайнаас шидэх нь тун бага, ер нь шидэлт төдийлөн сайн биш байжээ.

Тэр замналынхаа туршид 26946 оноо, 13747 бөмбөг авалт болон 3830 хаалт хийж, НБА-гийн түүхт тавийн нэг, Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Daily Dime: Special Edition The game's greatest giants ever, espn.com, March 6, 2007, accessed April 12, 2007.
  2. Heisler. Pg. 3
    *Ruley, Clayton. Top Five Centers in NBA History, geoclan.com, accessed January 3, 2007.

Холбоос[засварлах | кодоор засварлах]