Грег Оден

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Грегори Уэйн Оден (англ. Gregory Wayne Oden, 1988 оны нэгдүгээр сарын 22-нд Нью-Йорк мужийн Буффало хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. 2007 оны драфтын №1 түүнийг Портленд Трэйл Блэйзерс баг сонгож байв.

Товч намтар[засварлах]

Түүнийг 9 настайд нь Индиана муж руу шилжиж[1], тэндхийн Лоуренс Норт бага сургуулийг төгсчээ. 2006 онд Охайон их сургуульд элсэж, шигшээ багт төвийн тоглогчоор болсон юм. Оюутны спортын үндэсний холбооноос зохион байгуулдаг коллежийн сагсан бөмбөгийн 2006-2007 оны улирлын АШТ-ий бүх тоглолтонд оролцсон Оден 15,7 оноо, 9,6 бөмбөг авалт, 3,3 хаалт дунджилан гялалзав.[2] Хэт улайрсан бух мэт хүчирхэг ширүүн тоглолт үзүүлдэг байсан Оден алдаа маш их хийдэг сөрөг үзүүлэлт нь давамгайлж өөрийгөө болон бусдыг бэртээж байсныг онцлох нь зүйтэй.[3] 2007 оны НБА-гийн драфтад нэгээр шалгарч Портленд Трэйл Блэйзерс багт 52 дугаартай тоглохоор болсон юм. Одений удаад Кевин Дюрант шалгарч байв. Оден шинэ улиралд өвдгөндөө бэртэлтэй байсан тул оролцсон тоглолтын тоо цөөн, үр дүн багатай тогложээ. Түүний дараа улирлууд бэртлээсээ болж Оден үзүүлэлт нь ахиагүй.

Ерөнхийдөө байр сууриа олж чадахгүй байсан Оден 2013 оны наймдугаар сарын 3-нд Майами Хит багтай хоёр жилийн гэрээ байгуулан сэлгээний тоглогчоор элссэн.[4]

Хэрэв Оденоос бэртэл гэмтэл холуур байсан бол өнөө цагийн төвийн тоглогчид дундаа дээгүүр эрэмбэлэгдэх тоглогч байх байв. Самбарын доор биеийн хүчний тоглолтоороо цэвэрлэгээ, хаалт, хашилт зэргийг сайн хийдэг, хүчтэй тохолт үе үе хийдэг, үлэмж биетэй нэгэн билээ.

Эшлэл[засварлах]

  1. David Hughes (2007-08-09). Greg Oden, the NBA's top pick, returns home to Terre Haute. Tribune-Star. the original on 2013-08-20-с архивлагдсан. 2008-08-25-д хандсан.
  2. Статистика Грега Одена в сезоне 2006-2007 гг.
  3. Lamb, Kyle (2006-06-15). Oden Facing Wrist Surgery; OSU Hosts Camp. the original on 2013-08-20-с архивлагдсан. 2012-05-11-д хандсан.
  4. "Greg Oden decision: Miami Heat it is", InsideHoops.com, August 2, 2013. August 3, 2013-нд авсан. 

Холбоос[засварлах]