Марко Белинелли

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Марко Стефано Белинелли (итал. Marco Stefano Belinelli, 1986 оны гуравдугаар сарын 25-нд Сан Жованни ин Персичето хотод төрсөн) — Италийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Сан Антонио Спёрс болон Италийн шигшээ багийн холбон тоглогч юм.

Товчхон[засварлах]

2007 оны драфтын №18 тэрээр Францын Фортитудо Болонья багаас Голден Стэйт Уорриорз (2007—2009) багт очжээ. Түүнээс хойш Торонто Рэпторс (2009—2010), Нью Орлеанс Хорнетс (2010—2012), Чикаго Буллз (2012—2013) багуудад тоглож байгаад Сан Антонио Спёрс багт 2013 оны 7 сарын 11-нд шилжин иржээ.[1] Белинелли шигшээ багийнхаа хамт 2006 оны ДАШТ, 2007 оны ЕАШТ-д тус тус оролцож байв.

2014 оны нэгдүгээр сарын 2-нд Нью-Йорк Никстэй тоглоход (101:105) хувийн дээд 32 оноог авав.[2] Түүнчлэн Бүх оддын тоглолтонд гурван онооны шидэлтийн тэмцээнд Белинелли Брэдли Билийг ардаа орхин ялагч болсон бол НБА-гийн аварга цолонд хүрч, шидэлтийн бүх хувиараа хувийн амжилтаа шинэчлэв.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Марко Белинелли»