Деннис Родман

Дэннис Кит Родман (Англи: Dennis Keith Rodman, 1961 оны тавдугаар сарын 13-нд Нью-Жерси мужийн Трентон хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Тэр НБА-гийн аваргаар 1989, 1990, 1996, 1997 болон 1998 онуудад тодорч байв. Ширүүн харц, булчинлаг бие дээрх шивээс, ээмэггүйгээр түүнийг төсөөлөх аргагүй. Долоон улирал дараалан самбарын хаан байж чадсан хүчирхэг довтлогчийн 1992 онд улирлын бүх тоглолтын турш хийсэн бөмбөг авалтын дундаж 18.7 бол 1973 оноос хойшхи хамгийн өндөр дундаж юм. Талбай дээр хэд хэдэн удаа зодоон өдүүлж байсныг энд онцлох нь зүйтэй.

2011 онд Детройт Пистонс баг Родманы 10 дугаарыг мөнхжүүлсэн бол холбоо алдрын танхимд залсан билээ.

Родман НБА-д гялалзахаас гадна тулаант кинонд, тэр дундаа Жан-Клод Ван Дамм, Микки Рурк нарын хамт тоглосон 1997 оны Хос баг кинонд түүний бүтээсэн дүр онцгой юм. 1997 оноос мэргэжлийн бөхөөр амжилт гаргаж эхэлсэн ба домогт Халк Хогантай чухал хэдэн тоглолт хийж, гол төлөв ялагдсан бөгөөд 1999 онд больсон юм. Спортоо орхисоныхоо дараа этгээд зан араншин, шивээс, үсний өнгө, боошинз, нүүр будалт, марзан үгсээр дүүрэн хэвлэлийн ярилцлага. Энэ бүгдээр өөрийн хэв маягаа бүрдүүлж байв.[1] 2005 онд хүчингийн хэргээр шүүхээс ял хүлээсэн ч цагаадаж байсан Родман 2013 онд Умард Солонгост удирдагч Ким Жон-өний урилгаар удаа дараа зочилсон нь дуулиан тарьсан билээ.[2].

Ном товхимол[засварлах | кодоор засварлах]

  • Rodman, Dennis (1994). Rebound: The Dennis Rodman Story. ISBN 0-517-59294-0.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]