Фил Жексон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Филип Дуглас Жексон (англ. Philip Douglas Jackson, 1945 оны есдүгээр сарын 17-нд Монтана мужийн Дир Лож хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн зодог тайлсан дасгалжуулагч, тоглогч юм. НБА-гийн агуу, түүхэн арвын нэг дасгалжуулагч билээ.[1][2]

Замналын товчоон[засварлах]

Тэрээр Өмнөд Дакотагийн коллежийн багаас 1967 онд Нью-Йорк Никс элсэж, арваннэгэн улирал тогложээ. Тоглогчийн замналаа 1980 онд өндөрлүүлэхэд Жексон хоёр ч удаа НБА-гийн аварга болсон байжээ. Тоглож байсан Нью-Йорк Никс багаас нь дасгалжуулагчаар ажиллахыг урьсан ч татгалзаж, 4 жил гаруй сагсан бөмбөгийн тайлбарлагчаар ажилласан түүний дасгалжуулагчийн замнал 1987 оноос эхэлсэн. Чикаго Буллз багийн туслах дасгалжуулагч. Хоёр жилийн дараа Даг Коллинзоос ерөнхий дасгалжуулагчийн халааг авч 1998 оныг хүртэл Буллзийг зургаан удаа түрүүлгэсэн түүхтэй. Түүний удирлаган дор Майкл Жордан, Деннис Родман, Скотти Пиппен нар он удаан жил тоглож байлаа.

Удаад нь Лос-Анжелес Лейкерс багийг мөн таван удаа аварга цолонд хүргэсэн. Ийнхүү Бостон Селтикс багийн домогт дасгалжуулагч Рэд Ауэрбахын 9 удаа багаа түрүүлгэсэн амжилтыг 10 болгон ахиулж, тэргүүнд эрэмбэлэгдэх болсон түүхтэй. Мэдээж түүний дуулгавартай сайн цэргүүд Коби Брайант, Шакил О'Нил, Дерек Фишер болон бусад олон тоглогчид байлаа.

2014 оны гуравдугаар сарын 18-нээс Никс багийн ерөнхийлөгчийн албыг Жексон таван жилийн 60 сая долларын цалинтай хашихаар болжээ.[3]

Эшлэл[засварлах]

  1. Auerbach vs Jackson
  2. Top 10 Coaches in NBA History. NBA.com. Turner Sports Interactive, Inc. the original on 2012-02-18-с архивлагдсан. 2008-07-12-д хандсан. (англ.)
  3. Phil Jackson Named President of New York Knicks. NBA.com. Turner Sports Interactive, Inc (March 18, 2014). March 18, 2014-д хандсан.

Холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Фил Жексон

Загвар:1967 оны НБА-гийн драфт