Дерек Фишер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дерек Фишер
№ 2    Лос-Анжелес Лэйкерс
Онооны хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1974 оны 8 сарын 9 (1974-08-09) (37 настай)
Төрсөн газар Арканзас, Литтл-Рок
Иргэний харъяалал Америк
Ахлах сургууль Парквью Урлаг, Шинжлэх Ухааны Магнет Ахлах Сургууль
Биеийн өндөр 1 м 85 см
Биеийн жин 95 кг
Замналын мэдээлэл
Коллеж Арканзас, Литтл-Рок
Замналын түүх
Лос-Анжелес Лэйкерс
Замналын оргил амжилт, шагналууд
*5× НБА-гийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010)

Дерек Ламар Фишер (англ. Derek Lamar Fisher, 1974 оны 8 сарын 9-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд өдгөө Лос-Анжелес Лэйкерс багт тоглодог. Тэрээр НБА-д өнгөрүүлсэн 14 жил гаруйн замналдаа 5 удаа аварга цол хүртжээ. Фишер Үндэсний Сагсан Бөмбөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг[1].

Арканзасын Литтл-Рокт төрсөн Фишер Литтл-Рок дахь Арканзасын Их Сургуульд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. 1996 оны НБА-гийн драфтаар Лос-Анжелес Лэйкерс баг түүнийг 1-р үеийн 24-рт сонгож авсан. Фишер тэнд 8 улирлыг үджээ. Тэр үедээ багтаа авдаг оноогоороо Коби Брайант, Шакил О'Нилийн ард гуравдугаарт бичигддэг байв. Лос-Анжелесийн багийн бүрэлдэхүүнд амжилтад хүрснийхээ дараа Фишер Голден-Стэйт Уорриорз багтай гэрээ байгуулсан боловч 2 жилийн дараа Юта Жазз баг руу худалдагдаж, Жазз багаа хошуучлан Баруун Конференцийн шигшээ тоглолтод хүргэжээ. Охиныхоо эрүүл мэндийн байдлын улмаас тэрээр 2007 онд багаасаа гэрээгээ цуцлахыг хүсч, улмаар Лэйкерс багтаа буцаж ирсэн байна[2]. 2010 онд тэрээр Лэйкерсийн бүрэлдэхүүнд 5 дахь удаагаа аварга цол хүртжээ. Лэйкерстэй цуг сүүлийн 5 удаа аварга болсон тоглогч нь түүнээс гадна зөвхөн Коби Брайант юм.

Фишер спортын замналынхаа туршид 199 удаа плэй-оффт тоглосон нь НБА-гийн бүх цаг үеийн түүхэнд 5-рт бичигдэх өндөр амжилт юм[3]. Тэрээр мөн НБА-гийн шигшээ тоглолтын үеэр 43 удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн нь зөвхөн хуучин багийн анд Роберт Орригийн дараа л орох үзүүлэлт болно. Түүнчлэн НБА-гийн финал дахь 3 онооны шидэлтийн хувь нь түүхэнд нэгт бичигддэг (42.6%). НБА түүний алдарт "0.4 секундын өмнөх шидэлт"-ийг бүх цаг үеийн плэй-оффын дурсгалт мөчүүдийн 18-рт нэрлэжээ[4].

Агуулга

[засварлах] Үзүүлэлт

Тайлбар
  ТТ Тоглосон Тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  1 Тоглолтын дундаж минут
 ШХ%  Нийт шидэлт хувиар  3ош%  3-онооны шидэлт хувиар  ТШ%  Торгуулийн шидэлт хувиар
 Сам  Самбараас бөмбөг авалт нэг тоглолтонд  Дам  Ашигтай дамжуулалт нэг тоглолтонд  Тас  Бөмбөг таслалт нэг тоглолтонд
 Блок  Блок нэг тоглолтонд  Оноо  Авсан Оноо нэг тоглолтонд  Bold  Карьерийн хамгийн өндөр

[засварлах] Үндсэн улирал

Он Баг ТТ ГГ ТДМ ШХ% 3ош% ТШ% Сам Дам Тас Блок Оноо
1996–97 ЛА Лэйкерс 80 3 11.5 .397 .301 .658 1.2 1.5 .5 .1 3.9
1997–98 ЛА Лэйкерс 82 36 21.5 .434 .383 .757 2.4 4.1 .9 .1 5.8
1998–99 ЛА Лэйкерс 50 21 22.6 .376 .392 .759 1.8 3.9 1.2 .0 5.9
1999–00 ЛА Лэйкерс 78 22 23.1 .346 .313 .724 1.8 2.8 1.0 .0 6.3
2000–01 ЛА Лэйкерс 20 20 35.5 .412 .397 .806 3.0 4.4 2.0 .1 11.5
2001–02 ЛА Лэйкерс 70 35 28.2 .411 .413 .847 2.1 2.6 .9 .1 11.2
2002–03 ЛА Лэйкерс 82 82 34.5 .437 .401 .800 2.9 3.6 1.1 .2 10.5
2003–04 ЛА Лэйкерс 82 3 21.6 .352 .291 .797 1.9 2.3 1.3 .1 7.1
2004–05 Голден-Стэйт 74 32 30.0 .393 .371 .862 2.9 4.1 1.0 .1 11.9
2005–06 Голден-Стэйт 82 36 31.6 .410 .397 .833 2.6 4.3 1.5 .1 13.3
2006-07 Юта 82 61 27.9 .382 .308 .853 1.8 3.3 1.0 .1 10.1
2007-08 ЛА Лэйкерс 82 82 27.4 .436 .406 .883 2.1 2.9 1.0 .0 11.7
2008-09 ЛА Лэйкерс 82 82 29.8 .424 .397 .846 2.3 3.2 1.2 .1 9.9
2009-10 ЛА Лэйкерс 82 82 27.2 .380 .348 .856 2.1 2.5 1.1 .1 7.5
Нийт 1028 596 26.2 .402 .373 .816 2.2 3.2 1.1 .1 9.0

[засварлах] Плэй-офф

Он Баг ТТ ГГ ТДМ ШХ% 3ош% ТШ% Сам Дам Тас Блок Оноо
1996-97 ЛА Лэйкерс 6 0 5.7 .273 .000 0.667 5.5 6.0 8.2 6.0 9.3
1997-98 ЛА Лэйкерс 13 13 21.4 .397 .300 .621 1.9 3.8 1.3 .0 6.0
1998-99 ЛА Лэйкерс 8 8 29.8 .418 .345 .800 3.6 4.9 1.0 .0 9.8
1999-00 ЛА Лэйкерс 21 0 15.3 .430 .414 .760 1.0 2.0 .5 .1 4.7
2000-01 ЛА Лэйкерс 16 16 36.0 .484 .515 .765 3.8 3.0 1.3 .1 13.4
2001-02 ЛА Лэйкерс 19 19 34.2 .357 .358 .786 3.3 2.7 1.0 .1 10.2
2002-03 ЛА Лэйкерс 12 12 35.3 .520 .617 .818 3.0 1.8 1.5 .1 12.8
2003-04 ЛА Лэйкерс 22 0 23.0 .405 .418 .657 2.5 2.2 .8 .0 7.5
2006-07 Юта 16 14 27.8 .405 .375 .933 1.6 2.6 1.0 .1 9.5
2007-08 ЛА Лэйкерс 21 21 31.6 .452 .440 .836 2.2 2.5 2.0 .1 10.2
2008-09 ЛА Лэйкерс 22 22 28.9 .394 .284 .861 2.0 2.2 .9 .1 8.0
2009-10 ЛА Лэйкерс 23 23 32.5 .448 .360 .821 2.5 2.8 1.2 .0 10.3
Нийт 199 148 27.8 .426 .401 .797 2.4 2.6 1.1 .1 8.9

[засварлах] Эшлэл

[засварлах] Гадны холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр